Top StoriesУлс төрийн мэдээ

Ц.Уянга АНУ-д очиж, “даалгавар” авч ирээд жагсаалд уриалав уу


Твиттер (Одоогоор X) орчинд “Элийрэгч” нэрээр танигдсан иргэн Ц.Уянга Д.Монголхүүгийн хамт жагсаал зохион байгуулна гэж мэдэгдсэн. Тэр нь өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд товлогдсон ч иргэд, олон нийт төдийлөн нэгдсэнгүй.

Харин Ц.Уянга жагсаал хийх болсон шалтгаанаа Олон Улсын Ардчиллын Холбоо буюу IDU гэсэн байгууллагын тогтоолд үндэслэн тайлбарлаж буй. Тус холбооноос Монголын ардчилалд үнэлэлт, дүгнэлт хийсэн гэх.

Сонирхолтой нь, 2023.12.07-ны өдөр энэ байгууллагын Гүйцэтгэх зөвлөл Монголын асуудлаар хуралдсан аж. Ингээд тогтоол баталсан байна.

Тогтоолыг монгол хэлээр орчуулснаа Ц.Уянга тэргүүтнүүд сошиал хуудастаа байршуулаад буй. Үүгээр бол, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, МАН-ын бодлогыг эрс буруушаана”, “ЗГ-ын зүгээс сөрөг хүчнийг  хагалан бутаргах үйлдлийг системтэйгээр үргэлжлүүлсээр буйг эсэргүүцнэ”, “Дорнын ардчиллын тулгуур болсон Монголыг хамгаалах төлөө нийтээр хамтран ажиллахыг уриална” гэхчлэн сүржин үгстэй тогтоол IDU байгууллага баталжээ.

Ц.Уянга Д.Монголхүүгийн ээжтэй уулзахаар АНУ-д очсон тухайгаа тухайн байгууллагын хурал болох үед давхцан мэдээлж байсан. Мөн хуралдаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гар өргөн оролцож буй нь үлдсэн зургийг нийтэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ц.Уянга, Д.Монголхүүгийн ээж А.Хандсүрэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар IDU-гийн хурал болох үеэр АНУ-д байж таарчээ.

А.Хандсүрэнгийн хувьд АНУ-д амьдардаг, ардчилал гарсны дараа С.Зориг агсныг Төрийн ордны цонхоор шээсэн гэдэг яриаг анхлан гаргасан эмэгтэй гэгддэг. Энэ хугацаанд барууны улс төрийн активист байр суурийг идэвхтэй баримталсаар ирсэн.

Ц.Уянга бол “No War” хөдөлгөөний тэргүүнд явах болоод байгаа. Энэ мөн барууны суртал ухуулгын шинжтэй үйл ажиллагаа явуулаад удаж буй байгууллага. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын шинжтэй асуудлууд дурдаж, уриалах болсноороо анхаарал татдаг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд сүүлийн жилүүдэд дотоодын улс төрд оролцохгүй ч, гадаад ертөнцөд, тэр дундаа баруунд Монголыг төлөөлж, ардчилал ярьж явах болсон.

Ерөнхийдөө баруун гэхээр орчин үе, зөв зам мөр гэж ойлгодог хуучин хандлагаас тэднийг ялгаж, салгаж харах хэрэгтэй юм. Орчин үед ардчилал түгээх нэрээр хүчирхэг гүрнүүд хөгжиж буй орнуудын дотоод асуудалд их хэмжээний мөнгө, бодлого зарж оролцдог, улс төрийн активизм хийх иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг санхүүжүүлэх болсныг судлаачид шүүмжилсээр байгаа юм. Цэвэрхэн төрхтэй ч Оросыг дэмждэг МоЯ-чуудаас зарчмын бөгөөд оюун санааны хувьд ялгаагүй үзэгдэл юм.

IDU байгууллагын тухай

Олон Улсын Ардчиллын Холбоо (IDU) нь барууны төвийн үзэлтэй улс төрийн намуудын олон улсын холбоо. Тус холбоо нь 2023 оны есдүгээр сарыг хүртэл Олон Улсын Ардчилсан Холбоо нэртэй үйл ажиллагаа явуулдаг байжээ.

“IDU” нь 1983 оны зургаадугаар сарын 24-нд Лондон хотноо үүсгэн байгуулагдсан. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөгч асан Ричард В.Аллений хэлснээр холбоонд гишүүнээр элсэхийн тулд сонгодог либералист үзэл бодолтой консерватив нам байх ёстой аж.

Тус холбооны төв оффис нь ХБНГУ-ын Мюнхен хотод байрладаг. “IDU” нь 65 орны 84 гишүүн намтай. Монгол Улсын Ардчилсан нам тус холбооны гишүүн. Тус холбоог Канадын Ерөнхий сайд асан Стивен Харпер тэргүүлдэг.

“IDU” нь Олон Улсын Залуу Ардчилсан Холбоо болон Олон Улсын Эмэгтэйчүүдийн Ардчилсан Холбоо нэртэй хоёр олон улсын байгууллагатай. Мөн Латин Америкийн Намуудын Холбоо, Ази Номхон Далайн Ардчилсан Холбоо, Карибын Тэнгисийн Ардчилсан Холбоо, Африкийн Ардчилсан Холбоо, Европын Ардын Нам, Европын Консервативууд болон Шинэчлэлийн Намтай хамтран үйл ажиллагаа явуулдаг байна.

Олон Улсын Ардчилсан Холбоо дэлхий даяар буй барууны төвийн үзэлтэй консерватив намуудыг харилцаа тогтоож, хоорондоо төрийн бодлого гэх мэт бусад асуудлаар хэлэлцэх, үзэл бодлоо хуваалцах боломж олгодог аж.

Тус холбоо “Дэлхий даяар ардчилал болон барууны төвийн бодлогыг сурталчлах” зорилготой үйл ажиллагаа явуулдаг гэж албан ёсны сайт дээрээ бичжээ.

Монголын дотоод ардчилал, дотоод улс төрд ямар ч хамаагүй, барууны активист байгууллагын баталсан сүржин үгтэй тогтоолд дулдуйдаж, жагсаал тэмцэлд уриална гэдэг бол анхаарал татах асуудал мөн юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж АНУ-д очин Сайханбилэгтэй уулзаж, Монголд хэрхэн төрийн эргэлт хийх тaлаар ярьж явдаг болсон. Монголчуудыг дотор нь хагaлан бутаргаж, авилгaлыг цэцэглүүлж, иргэдийг ядуу байлгах зорилготой хүн.

бат
бат
Reply to  Зочин

Элбэгдоржийг гадагш гарахыг хориглохгүй бол Монголын төрийг унэгэх Өнгөт хувьсгал хийхийг зорьж байгаа даг шүү

Зочин
Зочин

Таравган хүнийг авчирч шоронд нь хийй хватить

Зочин
Зочин

Одоо ийм авгайчууд явахгүй. Нам дагаж навсганаж ардчилал ярьж арчаагаа алдах нь сонин биш болсон. Мөнгө мөнгө мөнгө...... эх оронд түй ч хэрэггүй авгайчууд

тогтох
тогтох

Тэд Монгол улсыг төлөөлөх эрхгүй буруу гарын будаа тээгч нар буцахдаа тэд шороо тээнэ гэдгээ ойлгллсой бас Эх нь хээр алаг бол охин нь шиир алаг гэдэг дээ элиирэгч тийм л амьтан байгаа

Зочи
Зочи

Монголчууд минь яаж ч тартагтаа тулсан гадны гар хөл болсон янхан хүүхнээр төр засгаа тоглуулахгүй шүү. Гадаад нөхөртөй энэ хужаагийн эрлийз авгай монголчуудыг хооронд нь дайтуулах цаашлаад төр засагийг нь эргүүлэх нүүрсний хулгайч МАФ бүлгийг хамгаалах гол зорилготой бүү март хавар Украйныг дэмжиж байна гэж баахан жүжиг тавьсан АН ын гишүүн болсон энэ намыг самрана шүү

зочин
зочин

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг бүх гадна дотны ТББ ын санхүүжилтийг шалгаж татан буулгаж хөөж гаргах хэрэгтэй. Аливаа бохир мөнгө ийм байгууллагаар их дамжиж санхүүжилт хийгддэг нь тодорхой.

хүннү
хүннү

За тэр ийм байж таарна. Манай тэнэгүүд толгойд ОУ-ын байгууллага гэхээр л монголыг нухчин дардаг гээд ойлголттой байх юм. Өөрт нь таалагдахгүй бол гадны ОУБ-д хов зөөдөг, очиж уулздаг, хилийн цаана уулзаж ямар хор хутгахаа ярьдаг болж. ОУБ нь тусгаар улсын дотоод хэрэг орох эрх байхгүй, тэгэж чадах ч үгүй. Та нар нэг мөр НАТО-д хандаа ч, тэр нь шулуухан. Ард түмний толгойг эргүүлхээ боль. МАН-ны ЗГ магтаад байх хүсэл сонирхол алга, гэхдээ цаг үеээ тооцох ёстой. ЗГ огцорлоо гэж бодоё дараагийх нь хэн юм? Дараагийн сонгууль болход зургаан сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаад улс орны бужигнуулах нь хэнд ашигтай юм? Энэ бол маш тодорхой, монгол улсыг хорлогч нар ашигтай.

Зочин
Зочин

Улс эх ороныхоо эв нэгдэл , язгуур эрх ашигаас урваж хагарган бутаргах ажилгаа явуулж байгаа хөлсний авгайг тагнуулын байгуулга яагаад шалгахгүй дураар нь дургиулж байна!!!??? Ийм новшнуудыг ялыг нь өгөөд явуул. No war -ын жагсаалд бараг хүн хүн байхгүй барууны виз горьдсон хөлсний хэдэн урвагч хулгайч харагдах юм. Насаараа АНУ- хар тамга даруулсан Шар айраг, үүргэвчтэй аялалын Ганхүү no war гэж орилж янхан шиг биеэ үнэлээд зун АНУ- ын виз авсанаа хөөр баяр болж интернээтээр цацсан байсан.

Зочин
Зочин

Тэнэг юм бичиж бх юм

Зочин
Зочин

Jagsax buruu bish l dee. Iim ix bayalagaa xulgaid aldchixsan yed jagsax yu ni buruu bainaa. Xulgaich naraa shuteed demjeed yavax yum baix daa.

Зочин
Зочин

Элбэгээ энэ мэдрэл хүүхнээ аваачээ чи. Өвчтэй хүнийг нийгмийн харилцаанд оролцуулж болохгүйшд

Зочин
Зочин

Энэ шизо авгай чинь анх Миeэгийн нохой байсан одоо Элбэгдоржийнх болжээ. Амeрикт очиж Элбэгээ эзэнтэйгээ уулзаж даалгавар аваад ирж л дээ

Зочин
Зочин

Shashnii baiguulaga yumuu negel sejegtee bujugnuulah samrah shinj temdeg ilerhii baina ymarch hamaagui sedveer doroolood Caad dasgaljuulagch hoshgoruulagch…………..

Зочин
Зочин

Эднарын дараагийн төлөөлөл бол Хүн нам 9 н шидийн хулгайч луйварчид 1 дсэн го..оонууд их Дан хулхи хямд сургуулийн дипломтой нөхөд барууныг шүтсэн христчид юм билээ

Зочин
Зочин

Ард түмэн минь ийм жагсаалд битгий хуртаарай утаа гээд л жагсаад бсан Пүрэвхүү мөнгө аваад таг сонгуульд гарна гэж бгаа биз дээ

балт
балт

Үхэж бсан жингэр гичии өлөнчин чи битгии хуц.
чинии анус сүйрэн мөхөж бна.
АНархи хулгайч нар гичии авч ирж улиулж бгаа бол түй май. үхсэн ацэы сонгууль.

Зочин
Зочин

Энэ бичигч аюгай хаалтын гэрээнд орж хусам долоосон ардчииллыг эсэргүүцэгч нэгэн байна. Дахиаж бүү үзэгд.

Зочин
Зочин

ЁОО ЭНЭ ЭЛИЙ УЯНГА НЬ ТЭР АНУ-Д БАЙДАГ МЭДРЭЛ МУУТАЙ АВГАЙТАЙ УУЛЗДАГ ЮМ БОЛ ТЭГЭЭД ОЙЛГОМЖТОЙ ЮМ БАЙНА, ЯЛЬГҮЙ ДЭЭГҮҮР ҮНЭЛЖ БАЙЖ ЯЛГААГҮЙ МЭДРЭЛ АВГАЙ ГЭДЭГТ ОДОО ИТГЭЛЭЭ

Зочин
Зочин

Монгол бие даасан бүрэн эрхт улс. Бидний дотоод асуудалд гадны хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тэд ч үүнийг мэдэж байгаа. Гагцхүү урвагчдын дэмжлэгтэйгээр л тэд зорилгоо хэрэгжүүлэхийг санаархах болно.

Зочин
Зочин

БҮГДИЙГ НЬ НЯЦ ДАР .

Зочин
Зочин

Ер нь АН-ыг ямар луйварчингуудын үүр вэ? гэдэг үнэнийг бичээгүйгээс бусад нь зөв заалтууд байна. АНУ, Их Британи зэрэгт гадаадын санхүүжилттэй байгууллага, иргэдийг хянах хууль аль өнгөрсөн зууны 60-аад оноос хатуу хэрэгждэгийг ОХУ дуурайсан биш нөгөө хууль гаргасан орнуудын шүүмжлэлд өртөөд байгаа. Барууныхны хийсэн бүхэн зөв бусдынх буруу болдогийн нэг жишээ. Манайх ч гэсэн гадны санхүүжилтээр улс орноо муулж явдаг хүмүүсийг хянах хууль гаргамаар. Уянгын хувьд эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг шигээ

Болортуяа
Болортуяа

ИЙМ БУЗХУУД ХОЛ ЯВАХГҮЙ. МОНГОЛЧУУД МЭЛМИЙН НҮДТЭЙ

Зочин
Зочин

Ээж охин хоёр таарчээ. Эх нь хээр алаг бол унага нь ядахдаа шийр алаг. Эх нь матаасчин, охин нь элийрэгч.

Зочин
Зочин

Гадны захиалгаар хөдөлдөг гэдэг нь тодорхой шүү дээ

Зочин
Зочин

Тэнэгтээрэй тэр халтар авгайг хэн тоож даалгавар өгөхийн бага шиг л мөрөөдөөрөй үхрүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button