Нийгэм мэдээ
Тариалан сумын холбооны байр шатжээ

Хөвсгөл аймаг, Тариалан сум Бадрах баг сумын холбооны төв шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 27-ны өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй сумын холбооны төвийн байшин шатаж байсныг бүрэн унтраасан.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.