УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нарыг яллах гэж улайраад яарчихлаа, сонгуулиас өмнө хэрхэх вэ

Өнгөрч буй 2023 онд томоохон хэргүүд дундаас Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нарыг барьж чадах эсэх асуудал анхаарал татаж байсан. Засгийн газраас энэ оныг “Авлигатай тэмцэх жил” гэж зарлаж, “5Ш ажиллагаа” явуулсан. Энэ ажиллагааны хүрээнд нэг нь авлагдаж, нөгөө нь гадаадад сураггүй байгаа юм. Эрх баригчдад авлигын дагнасан шүүх байгуулж байгаад Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарыг шүүх нь сонирхол бий ч, он дамнахаар болов. Оноос өмнө тэднийг шүүж чадсангүй.

Тэдэнд холбогдох хэрэг энэ онд хэрхэн өрнөснийг цаг хугацааны хэлхээсээр хөөж сануулбал,

2023 оны эхэнд: Т.Бадамжунайг гаднаас барьж ирж, Д.Эрдэнэбилэг гадагшаа гарсан нь мартагдав

Т.Бадамжунай:

Т.Бадамжунайн нэр оны эхэнд дурсагддаггүй, сураггүй байв. 2023.03.07-нд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлж байгаагаа мэдээлсэн. Улмаар Гадаад улсаас авчрах 92 хүний жагсаалтад багтаан нэрлэсэн. Удалгүй яллагдагчаар татах тогтоол батлагдаж, интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Шалгагдахаасаа өмнө Монголоос зугтаад таван жил болсон түүний гадаад пасспортыг нь хүчингүй болгож, дансыг нь царцааж байж Филиппин улсаас 2023.04.05-нд “шувуу ажиллагаа”-гаар шүүрч авч ирсэн билээ.

Д.Эрдэнэбилэг:

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаар 2019.08.26-нд Монгол Улсын хилээр гарсан. Ингэхдээ хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргаж, шүүхээр шийдвэрлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл эх орондоо эргэж ирээгүй байгаа билээ. 2023 оны эхэнд дурсагдаагүй ч, зургаадугаар сараас идэвхтэй яригдаж, үгүйлэгдэж эхэлсэн. Тэр тусмаа Засгийн газрынхан ээлжлэн ярьсан билээ.

2023 оны дунд: “Аавынд” гурван сар хоригдсон Т.Бадамжунай суллагдаж, гадна удсан Д.Эрдэнэбилэгийг ЗГ-ынхан “ноолж” эхлэв

Т.Бадамжунай:

Дээр өгүүлсэнчлэн дөрөвдүгээр сард авч ирсэн түүнийг цагдан хорьсон. Гурван сар бүтэн “аавынд” байлгаж байгаад сулласан байдаг. Түүнийг Үндэсний их баяр наамдын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтээр суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн. Тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5.1 /Хахууль өгөх/, 18.6.1 /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.

Д.Эрдэнэбилэг:

Д.Эрдэнэбилэгийг хил давсныг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, МАН-ын хуульч Ү.Амарбат 2023.06.27-нд АТГ-ын гадаа зогсож байгаад ярьсан.

НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Түүнд урьд авсан гурван тэрбум төгрөгийн барьцааг улсын орлого болгон, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасан. Тус саналыг 2023.08.18-нд шүүх хэлэлцэж, барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Үүнээс хоёр сарын дараа буюу 2023.10.18-нд ЗГХЭШ-ын дага Д.Амарбаясгалан “Энэ хүн ирээгүй тул хэргийг хоёр салгана. 49 хувийн худалдан авалтын хэрэг нийт 22 холбогдогчтой. Д.Эрдэнэбилэгийнхийнх тусгаарлана. Улсад долоон их наядын хохирол учруулсан хүн” гэж ярив. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Бортээгийн уурхай дахь “Админерал” ХХК-тай нэр холбогдож, ид мэдээлэл түгэж байсан үе. Олон нийтийн анхаарлыг саринуулах зорилгоор түүнийг “Д.Эрдэнэбилэгийг ноолж эхэллээ” ч хэмээж байв.

2023 оны төгсгөлд:

Оны төгсгөлд бүх зүйл өөрөөр эргэсэн.

Т.Бадамжунай:

Долдугаар сард суллагдсан тэрбээр есдүгээр сард цус харваж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгээд гарсан. Энэ үес түүний охин Ерөнхий сайд руу заналхийлсэн мессеж бичиж шуугиан тарив. Мөн ХЗДХ-ийн сайд байсан Х.Нямбаатар руу ч бичсэн гэгддэг. 2023 оны арваннэгдүгээр сард Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн ЗУРГААН зүйл ангиар ялласнаас ДӨРӨВ нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдогдсон тухай шинэ мэдээлэл, шинэ нөхцөл байдал үүссэн. Ц.Анандбазарт холбогдох дөрвөн хэрэгтээ Т.Бадамжунай Эрүүгийн хуулийн “хатгагч, хамтран гүйцэтгэгч” зүйл ангиар шүүгдэхээр зүйлчлэгдсэн байдаг. Сонирхолтой нь удалгүй хэргүүдийн Гүйцэтгэгч статусаар шүүгдэх учиртай Ц.Анандбазарыг түүний хэргүүдээс тусгаарласан. Энэ нь Т.Бадамжунайг шүүх гэж яаравчилсных гэж харагддаг. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбоотой хэсгийг тусгаарласан нь буруу гэж үзэж шүүх прокурорт буцаасан билээ. НПГ-аас эл шийдвэрт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Өдгөө гацаад байгаа юм.

Д.Эрдэнэбилэг:

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, сайд асан Б.Болор, Д.Эрдэнэбат нарт хамаарах хэргүүд зэрэг олны анхаарал татсан кэйсүүд урьдчилсан хэлэлцүүлгийн шатандаа гацаад буй. Ингэхдээ гадаадад байгаа гэх шалтгаанаар Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэгтэй холбооотой хэргийг нь тусгаарласан. Харин түүний залуус болох Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, "Кью эс си" компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нарын таван хүнийг "Гэмт бүлэг байгуулсан" хэргээр буруутгаж буй. Ерөнхийдөө Эрүүгийн хуулийн 22.8-аар мафи маягийн гэмт бүлэглэл үүсгэсэн гэх үндэслэлээр шүүнэ. Уг нь Д.Эрдэнэбилэгийг мафи үүсгэсэн гэж байсан бол түүнийг гадагшаа явсны дараа ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг мафи үүсгэсэн гэж буй юм. Д.Эрдэнэбилэгийн багийнхныг мафи гэж цоллоод, Засгийн газар нь тэдэнтэй муйхар хүчээ ашиглан байлдаж буй эл процесс. Нэмээд ҮХЦ-ийн гишүүний суудал дор олон жил сууж, шүүгдэх ёстой хэргүүдээ нам даруулсан өвгөчүүл багтсан. Тодруулбал, Ц.Нанзаддорж, Д.Сугар нарыг явж явж, “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн хувьчлалаар шүүх сэжүүр гаргаж ирсэн. Мөн Төмөр замын концессийн хэрэгт, Аж үйлдвэрийн сайдаар асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга асан Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын хүмүүсийн нэр бий.

“Сахал” Эрдэнэбилэгийнхнийг мөн л шүүх гэж яаравчлахдаа Засгийн газрын төлөөлөгч мадлагдсаар хэргийн процесс хойшилж, бүр буцсан.

Цаашид хэрхэх вэ гэх нюнсыг тайлбарлая.

Тэдэнд холбогдох хэргийг ямартай ч шүүх шатанд авч ирж чадсан нь нэг талаараа амжилт. Нөгөө талаараа шүүж чадсангүй. Нөгөө талаар тэднийг хурдан хугацаанд яллах гэж хэт улайрсан явдал муухай харагдав. Энэ улайрал, Шүүхийн тухай хуулийн өөрчлөлт болоод авлигын дагнасан шүүх байгуулах хүртлээ өндөр авсан. Гацсан. Ингэхдээ хамгийн том ахдаа /ерөнхийлөгчид/ тал зассан байдал байв.

Т.Бадамжунай: Олон жилийн бугшсан асуудлаар яалт ч үгүй шүүгдэж, дэнслэгдэх учиртай хүн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайхан муухайгаараа дуудуулж, сүржин нэртэй ч “5Ш ажиллагаа”-гаараа түүнийг олоод ирж чадсан.

"Сахал" Д.Эрдэнэбилэгт холбогдох 49 хувийн хэргийн талаар яриад бараг 10 жил болох гэж байна. Гэхдээ сүүлийн нэг жил түүнд ял өгч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд мөнгөн төлөхгүйгээр төр авах процесс эрчээ авсан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед бүр хүчээ авав. Үүнийгээ тэд Монголын мафитай шударгаар тэмцэх аргачлал гэж нэрлэсэн. Нэг талаар 2024 оны сонгуулийн зардлаа дүүргэхэд “сахал” Д.Эрдэнэбилэгийнхэнтэй үлэмж ноцолдож буй гэх. Гаднаа “Төр өмчүүдээ авч байна” гэж олон нийтээр алга ташуулж, Д.Эрдэнэбилэгийн багийнхныг мафи гэж цоллоод, Дарханы төмөрлөгөөс, Эрдэнэтээс, Хөтөлөөс цүнхээ дүүргэхээр улайрцгааж байна ч гэж харах.

Одоо тэднийг сонгуулиас өмнө шүүж чадах уу, чадахгүй бол хэрхэх вэ гэсэн асуулт үлдлээ. "Сонгуулийн өмнө шүүж чадлаа" гэдэг мессеж өгч чадахгүй байх төлөвтэй. Сонгуулиас өмнө шүүж чадахгүй бол хамтарсан Засгийн газар байгуулагдах хувь заяа хүлээж буй. Ч.Сайханбилэг Д.Эрдэнэбилэг нар гүн бат холбоо хамааралтай. Ингэхдээ тулвал тэднийг шүүнэ гэдэг бүр худал болж, замхрах зам руу орох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2023 08:47

Наад 2-н чинь эзэн Ми.Энхболд Монголд байгаа биздээ. Миг хориход л бүх зүйл ил болно...

Бат инженер
Бат инженер
12 сар 28, 2023 09:15

Оны шилдгүүдээ ш�##�гаруулахдаа 2023 оны хошин шогийн шилдэг найруулагчаар УИХ-ын 3 удаагийн сонсголыг МАНайханд х�##� б�##�гүй найруулсан Б. Энхбаярт олгоё. Ээ дээ Та нар мартав аа

Зочин
Зочин
12 сар 28, 2023 13:24

Эрдэнэбилэгийн оргон �######�уулсан хүнд нь ялыг өгчих

Зочин
Зочин
12 сар 28, 2023 14:14

Авилг�##�ын заг�##�майлсан эцгүүд. Шуна лын дэвүүд

Зочин
Зочин
12 сар 29, 2023 14:28

Эхлээд MCS Оджарг�##� хара�##� идсэн Хараа архиний +Нүүрсний хулгайчийг цахз�##� ..

Зочин
Зочин
12 сар 29, 2023 20:42

Энхболд Элбэг з�##�ьт, Энхбаяр Сү Баяр .......гэсэн Монголыг сүйрүүлэгч юмнуудаа ш�##�гаачээ

Холбоотой мэдээ

Back to top button