Украины цохилтод 24 хүн амь үрэгдсэний дараа ОХУ хариу цохилт өглөө

Украины зэвсэгт хүчин ОХУ-ын хил дээр орших Белгород хотод бямба гарагт /2023.12.30/ агаарын цохилт өгч 24 хүн амь үрэгдэн, 108 хүн бэртсэн. Үүний дараа ОХУ-ын албан тушаалтнууд хариу цохилт өгөхөө амласан юм.
Тэгвэл ОХУ-ын арми ням гарагт /2023.12.31/ Харьков мужид агаарын цохилт өгч гурван хүн амь үрэгдэн, 28 хүн бэртсэн байна. Тус улсын арми мэдээлснээр Харьков дахь цэргийн объектууд болон хөлсний цэргүүдийн байрласан газрууд руу пуужин харважээ.
Харьков мужийн бүс нутгийн цэргийн удирдлагын дарга Олех Сыниехубов өөрийн “Telegram” хуудас дээр мэдэгдэл хийснээр аврагчид Борова тосгонд агаарын цохилтод өртсөн байрнаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүний цогцсыг гаргаж авсан байна.

Цохилтын улмаас тус мужид байрлалтай орон сууцны барилгууд, зочид буудал, эмнэлгийн байгууламжуудад гэмтэл учирсан байна. Украины албан тушаалтнууд мэдээлснээр ням гарагт Херсон, Николайев, Запорожия мужуудад руу мөн халдсан аж.
2023 оны сүүлийн долоо хоногуудад хоёр тал бие биедээ өгөх агаарын цохилтоо нэмэгдүүлэв. Тухайлбал өнгөрсөн баасан гарагт /2023.12.29/ ОХУ айн эхэлснээс хойш хамгийн том хүрээтэй агаарын цохилт Украинд өгсөн байна.
Баасан гарагийн халдлагын үеэр ОХУ-ын арми олон тооны пуужин, дрон ашиглан агаарын цохилт өгсний улмаас Украинд 45 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ дайн Оросын нутаг дээр болоод байгаа юмуу? Укрианы нутаг дээр болоод байгаа юм уу? айн?!!!
Орчин үеийн дайн гэдэг бол эр цэргийн хувьд 100% шууд үхэл гэсэн үг! Одоо бол техник, технологийн дайн! Буу барисан цэрэг өндөр технологи бүхий зэр зэвсгийн дайр�##�танд юу ч биш, зүгээр л амиа өгөх хэрэг!!!
Allaga hyadlagiig ingeed bicheed bh hreg bgaam uu manaih tediig alsan geed baharhaad bgaa uls oron niiteeree medreliin ubchtei gsen vg
Orosiin 21 bvgd nairamdah ulsuud bvgd tusgaar tongtnoh boltugai.
Орчин үеийн дайнаа гэж...
Орчин үеийн дайнд бага буу үүрсэн цэрэг бол зүгээр л амьд бай гэсэн үг. Иймээс орчин үеийн арми нь нано технологи бүхий �##�сын зайн агаарын зэвсэгээр л хангагдах ёстой. Орос украйны дайнаас авах сургамж асар их байна даа. Манайх шиг нэг өдрийн өмнө цэрэгт татагдсан нь өөрөөсөө хойш ирснээ шинэ цэрэг хэмээн зодож нүдэж амь насыг нь бүрэлгэдэг, эсхүл өрөөл татуу болгодог мунхагууд бол орчин үеийн дайнд түй ч хэрэггүй. Тиймээс ийм �##�уурчин ярагчин хоолны савнуудыг цэргийг �##�ба хаах нэрийн доор үнэ өртөггүй бүтэн жил тэжээх нь буруу.
Украинчууд хариуг нь өгч дайныг Оросын нутагт явуулах хэрэгтэй. Дайн эхлүүлсэн дэмжсэн Оросуудад дайныг мэдрүүлэх нь зөв ш дээ. Дайныг хүний нутагт явуулах нь хохирол бага учирдаг. Путин дайныг зогсоовол Олон улсын шүүхээр ял авч бүх насаараа хоригдох учраас дайныг үргэлжлүүлж олон зуун мянган Оросуудыг үхэл рүү түлхэж байна даа. Энэ дайн Путин үхсэн үед л дуусна харин Украин ялна
Нөгөө Путин нь үхэж өгөхгүй жаргах замын садаа болоод ккк