Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ
2024 оны нэгдүгээр сарын 3-ны лхагва гарагт Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд
10:00 цагт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах тухай, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ.
11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Хөгжлийн бэрхшээлтэй болон 45-аас дээш насны иргэд, оюутан залуус, цагийн ажил эрхлэх боломжтой иргэдийг ажлын байраар хангах “Иргэн бүрд ажлын байр” аяныг зарлана.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлажээ.
15.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын “Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” хэлэлцүүлэг болно.
-Монголын Үндэсний музейд: “Нүүдэлчдийн аяга” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.