ХЭҮК: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шалгагдаж байгаа учир бид оролцох боломжгүй

Хүний эрхийн үндэсний комисс Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлыг хэлэлцэж, дараах дүгнэлтийг гаргажээ.
Тодруулбал, "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ХЭҮК-ын дэргэд ажиллаж байна.Комисст хандан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ирүүлсэн гомдлыг тус Хороо хуулийн дагуу холбогдох ажиллагаа хийж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дүгнэлтийг эцэслэж, шийдвэрлэсэн.
Хорооны дүгнэлтийг өнөөдөр /2024.01.05/ ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт танилцуулав.
Хорооны дүгнэлтээс дурдвал: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн иргэд, олон нийтэд мэдээлсэн мэдээ, мэдээлэл болон түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээ, мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлж, бусдад түгээсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хувь хүний тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд болох Zarig.mn цахим сайтын Монгол Улсаас хандах хандалтыг бүхэлд нь тодорхой хугацаагаар хаасан нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчжээ.
Н.Өнөрцэцэг нь “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах”, “төрийн байгууллага, албан тушаалтныг ... чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчлүүдийн талаар бусдад мэдээлэх” зэргээр хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ялгаварлан гадуурхалтад өртөх, шүүхээр эцэслэн гэм буруутай нь шийдэгдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр цахим орчинд нотлогдоогүй сөрөг сэтгэгдэлүүдэд өртсөн нь сэтгэл санаа, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй байна гэж үзлээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасан. Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Комисс оролцох боломжгүй гэж Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэсэн юм" гэжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН НОМЕР НЭГ ШАНТААЖЧИН НЭГ ХУДАГТ ЗАЛРАВ ЭНЭ БОЛОХГҮЙ ШҮҮ ШАНТААЖЧИНГҮЙ БИД НАР ОДОО ЯАХЫН
өө Хөөрхий нэг Цагт мандан бадарж бусдын Хэрэгт хошуу дүрж, Айлган сүрдүүлж Шантааж хийж, Сэтгүүлчийнхээ мэргэжлийг Буруугаар хэт давуу байдлаар ашиглаж байсныхаа Горыг амсаж цаашдынх нь Хувь заяа маш бүрхэг болж иржээ,
Цагдаа , прокурор , шүүхийнхэн шударга ажилладаггүй байсан болохоор цөхрөнгөө барсан иргэд Өнөрцэцэг сэтгүүлчид хандаж асуудлаа төр засагт хүргүүлсэн. Үүнийг шантаажилсан гэх үү ? Бусад сэтгүүлчидтэй адил " тэгсэн гэнэ ээ " гээд хаячих�##�гүй хүн хохироосон этгээдүүдтэй нүүр тулж асуух нь юу нь буруу байна.
ХЭҮХ юм уу МАН -ын хүэх юм уу
Өмхийрсөн мах бав�##� туслаач
Манангийн гар хөл болсон ХЭҮК сөнөтүгэй!!
Сэтгүүлчидийн ихэвчлэн тэгж гэнэ, ингэж гэнэ гээд дамжуулах, мэдээллэх байдлаар ажилдаг.
Энэ сэтгүүлч яагаад мөрдөн байцаагч шиг ажилдаг байсан юм бол. Мэдээллэх, мөрдөж сурв�##�жилах хоёрын �##�ь нь зөв юм бол.
за тэгээд хийсэн б�##�ай авгайд хэрэгт нь ялын өгөөд явуулаач ээ хэрэгтэн л биз дээ
Хүний эрхийн комисс гэмт хэрэгтний арх үөрчигдөхөөс илүү хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрхийг анхаармаар байна
Хэүк гэж яг хэзээ хэнд хэрэгтэй газар вэ төрөөс ц�##�инждаггүй бол байж л байг ц�##�инждаг бол хурдан татан буулгаасай
Рекэтчин
Хүний эрх гэдэг Хүний Эохийг Хамга�##�ж ч чаддаггүй Байгууллагыг татан буулгаж АТГ ш�##�гаач.
Цаг бүртгүүлж Ц�##�ин авсан Новшнууд
Хүн биш юм байна лдаа..хар тамхичин бол хүн юм уу
Хар тамхичин бол хүн юмуу
ХЭҮКийг татан буулгав�##� таарна хүний эрх зөрчигдчөөд бхад дуугарч чадахгүй бол ХЭҮК гэж байгаад яадаг бн хэрэг �##�га