Top StoriesУлс төрийн мэдээ

Газар ба ГХО: 100 жилээр ашиглах, эзэмших заалтыг одоо ч мөрддөг. Харин Ч.Хүрэлбаатар дордуулав уу

Гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд газар нутгаа хөшүүрэг болгон даллах нь зөв эсэхийг хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь энэ заалт түрүү долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар сөхөгдсөн.

Үүнд хоёр сөхөж хармаар асуудал бий.

Нэгт, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд ч ийм заалт бий.

Хоёрт, энэ заалт нь монгол хүн гадаад хүнтэй газар эзэмших тухайд давуу бус сул тал бүхий эрх зүйн зохицуулалт эдэлнэ.

Юуны өмнө, шинэчилсэн найруулгын төсөлд яг ямар заалт туссаныг харъя.

Төслийн 16.1.1-т "Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" гэжээ.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 15-60 жилээр ашиглуулна. Нэг удаа 40 хүртэлх жилээр сунана гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихдээ ГХО-уулагч газрыг 100 жилээр ашиглах эрхтэй болохоор байна.

Одоогийн хууль: Газрыг 60+40 жилээр эзэмшүүлнэ, бас ашиглуулна

Харин 2013 онд батлагдсан, өдгөө мөрдөгдөж буй хуулийн 12.1.1-т,

"Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг гацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" гэж заасан байдаг.

Энэ үүднээс нь харвал,

  • 60 хүртэлх жил гэсний доод хязгаарыг 15 жил болгосон
  • Эзэмшүүлэх, ашиглуулах гэсний "Эзэмшүүлэх" утгыг хассан. Зөвхөн ашиглуулах эрхтэй болгож үлдээжээ.

Яг эх орон, газар шорооны гэсэн агуулгаар нь харвал одоо ч бид ГХО-уулагчдад газраа дээд талдаа 100 жилээр эзэмшүүлдэг, ашиглуулдаг хуультай байна.

Харин шинэчилсэн найруулгын төслөөр, эзэмшүүлэхгүй, зөвхөн АШИГЛУУЛДАГ БОЛНО гэж тусгасан байгаа юм.

Газрын хуулиар монгол хүн 5+5 жилээр л газар ашигладаг

Энэ асуудал хууль анх өргөн баригдах үед маргаан дагуулж байв. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Одоо мөрдөгдөж байгаа хуульд ч 60+40 жил гэдэг агуулга бий. Харин ч эзэмшүүлэхгүй, ашиглуулах болгож тусгасан" гэж тайлбарласан.

Харин тэр үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хүн бүрийг хууль ойлгодоггүй гэж битгий бод" хэмээгээд Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн заалтыг маргах үндэслэл болгож байв.

Тэр үндэслэлийг сөхөж харвал,

  • Газрын тухай хуулийн 44.5-т "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно" гэж,
  • Үндсэн хуулийн 1.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж тус тус заажээ.

Газрын тухай хуулиар бол хугацааг Засгийн газар тогтоох юм. Харин Үндсэн хуулиар "Ашиглуулж болно" гэсэн зохицуулалт нь сууж өгчээ.

Б.Энхбаяр сайд үүгээр дамжуулан "Монгол Улсын иргэд 5+5 жилээр газар ашигладаг. Гэтэл энэ хуулиар 60+40 болгож оруулж ирснээр, монгол хүн монгол нутагтаа гадаадын иргэдээс бага хугацаанд газар эзэмшихээр байна" гэж маргажээ.

"Эзэмшүүлэх" агуулгыг хасчихаар монгол хүнд хамааралгүй болно

Өөрөөр хэлбэл, гадаадын бус Монголын иргэн л газар эзэмшиж болно. Эзэмшихдээ 5+5 жилээр л ашигладаг.

Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулиар, "Эзэмших"-ийг хасаж "Ашиглах"-ыг үлдээснээр энэ заалт зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай болж үлдэнэ. Ингэснээр, монгол хүн газар ашиглахдаа гадаадын иргэдээс сул талтай эрх зүйн нөхцөл байдал эдэлнэ гэсэн үндэслэл бий болж буй.

Дээрх мэдээллүүдийг нэгтгэн харвал, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан (Засгийн газраас өргөн барьсан гэсэн үг) хуулийн төсөл дэх заалт нь олон нийтийн хардаж, шүүмжилж буйгаараа шинэ юм биш.

Харин нэг талдаа газрыг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх биш ашиглуулах болгосноороо давуу талтай. Нөгөө талдаа газрыг зөвхөн монгол хүн л эзэмшдэг учраас, "Ашиглах" гэдэг агуулга дээрээ тулаад ирвэл 5+5 жилийн л шаанстай үлдэнэ.

Тэмдэглэл:

Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүгийн улстөрчид энэ хуульд акц хийнэ, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлнэ гэгдээд намжив. Ч.Хүрэлбаатарт "өстэй" юм болохоор Х.Баттулга бол үүн дээр улс төрийн тоглолт хийх гэж байна. Ч.Хүрэлбаатар ч цэвэрхэн цэмцгэр гэхээсээ үеийн үед гадаадын банк, санхүүгийн системд үнэнч ажиллаж ирсэн нэгэн гэдэг үнэн.

Гэхдээ тодорхой нюансуудаар энэ заалт, цоо шинээр гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг 100 жилээр ашиглуулахаар, олон нийтийн ойлгож буйчлан "Эзэмшүүлэх"-ээр тусгасан асуудал бас байхгүйг үүгээр тайлбарлая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 9, 2024 08:44

Заавaл газраа өгч байж хөрөнгө оруул�##�т хийнэ гэж байхгүй. АНУ-д газраа өгөөд үйлдвэр барьдаггүй. Газар дээр нь бариад үйлдвэрээ дараа нь өгдөг.

Зочин
Зочин
1 сар 9, 2024 16:51
Reply to  Зочин

МАН-ЫН ДАРГА НАРААС ҮҮНЭЭС ИЛҮҮ ШИЙДЭЛ ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ БХ ӨӨ. УГААСАА ТАТААС, ХУЛГАЙ, ЛУЙВРААР ИХЭНХ НЬ ГАРСАН ХҮМҮҮСТ ТЭР ТАЛААР СЭТГЭХ СОНИРХОЛ Ч ҮГҮЙ, ЯАЖ ЧАВЧАА ХИЙЖ ИЛҮҮ АШИГ ОЛОХ ВЭ ГЭЖ Л БОДНО, ТЭД. К КК

Зочин
Зочин
1 сар 9, 2024 10:30

Novshoo gazar nutag zarna gej yu ve ooroo z##laa

Н.Батболд
Н.Батболд
1 сар 9, 2024 10:47

БНХАУ-д гадаадын хүнд газар байтугай байр эзэмшихэд 40 жил гэдэг. Зарим улс Ү/Хуульдаа манай ард түмнийг хаа ч байсан гадуурхах бол бид цэргээ оруулж хамга�##�на. Монголд нэг уурхай эзэмшээд 40-60 жил болоход тэнд 2-3 үеийн гадаад хүмүүс өсөж үржих болно .... Тэгээд манайхантай таарахгүй байд�##�д хүрэхэд- тэр гадаадын цэрэг монголд орж ирэх болноо. Ийм хууль зарим гишүүд манангийн хан батлуулаад байна. Эх орны ямх газар!!! Юу билээ ! Хэн эх орны газрыг минь 100 жилээр эзэмшүүлэхэд байна аа! Ямар зорилгоор!!! Гэдэг асууд�##�!!!???

Зочин
Зочин
1 сар 9, 2024 10:51

Наад Ч.Хүрэлбаатар гэх эдгээд чинь Монгол хүн биш Монголын эсрэг дайсан урвагч болжээ Энэ хуулийг дэмжихгүй

Зочин
Зочин
1 сар 9, 2024 11:29

Хүрэлбаатарын оруулж ирсэн бүх хуулийг унагаах хэрэгтэй юм бна даа

Зочин
Зочин
1 сар 9, 2024 11:49

Гадаадын этгээдэд газар эзэмшүүлэх гэдэг за�##�т хаана ч байхгүй шүү

Зочин
Зочин
1 сар 9, 2024 12:25

Jonxuurax yum baina daa. $50k yu bolson be.

Nergui
Nergui
1 сар 9, 2024 12:38

Ene uvgun uhej ireeduid uldeh humuusd buyan boloosoi

Зочин
Зочин
1 сар 9, 2024 13:05

МАРГААНЫ СЭДВИЙГ ЗОРИУДААР ӨӨРЧИЛЧ ХҮМҮҮСИЙН АНХААРЛИЙГ ӨӨР ТИЙШ ХАНДУУЛАХ ГЭЖ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХҮРЭЛБААТРЫН "НҮГЭЛ"-ИЙГ НИМГЭЛЭХ Л ГЭЖ ЗОРЬЖ БИЧЖЭЭ, ТА! ХА ХА ХҮРЭЛБААТРЫН ГОЛ "НҮГЭЛ" БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТАВИХ БОСГЫГ ҮГҮЙ ХИЙЖ, САЯ ТӨГРӨГ "САЛТААДАЖ" ИРСЭН ЯДУУ ХЯТАДУУД БҮГД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОЛЖ МОНГОЛД 100 ЖИЛ ҮЕ УДМААРАА СУУРЬШИХ, МОНГОЛЫН ИРГЭН БОЛОХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛСЭНД БГАА ЮМ ГЭЖ ОЙЛГОЖ БНА. АЛИВАА ХУУЛЬ ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААНДАА ЗОХИЦОЖ ГАРАХ ЁСТОЙ. ОДОО 1993, 2013 ОН БИШ. ДЭЛХИЙ НИЙТИЙН БАЙДАЛ 100 ЖИЛИЙН ДАРААХЫГ БАЙТУГАЙ 100 ӨДРИЙН ДАРААХЫГ ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН. НЭГЭНТ Л ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ ОРЖ ИРЖ БГАА ЮМ БОЛ ҮҮНИЙГ ТООЦОХ ЁСТОЙ БСАН. ҮҮНИЙГ МАГАДГҮЙ ЗОРИУД ХАРААГҮЙ ДҮР ЭСГЭН ОРУУЛЖ ИРСЭН Ч ЮМ БИЛ ҮҮ, ХЭН МЭДЛЭЭ! ХА ХА ХА

Зочин
Зочин
1 сар 9, 2024 13:25

УИХ-Д "ӨМНӨ ЗҮГ"-ИЙНХЭНИЙ ТАЛЫН ХҮМҮҮС ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН БОЛОЛТОЙ! МОНГОЛЧУУДАА СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ! ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛСЭН ХОТНИЙ НОХОЙ МАШ АЮУЛТАЙ ГЭДГИЙГ САНАХ ЦАГ ИРЖЭЭ, БИДЭНД!

Зочин
Зочин
1 сар 9, 2024 14:32

Энэ Хүрэлбаатар бол дайсны цэрэг ш дээ

Зочин
Зочин
1 сар 9, 2024 15:25

Лууханы үр сад энэ нэг хуулиа мөн ч зүтгүүлж байна даа!

Зочин
Зочин
1 сар 9, 2024 16:14

100 jil gedeg chini denduu ih baina. 2013 ond novshnuud iim baliar yum hiij, odoo buuruulah heregtei baina.

Зочин
Зочин
1 сар 9, 2024 16:39

элбэгдоржийн хууль шүү 100 жил чинь

Зочин
Зочин
1 сар 9, 2024 17:56

Хүрэлбаатар чичрээд лдайраад байх юм. Ер нь 100.000 ам. долларын барьцаа тавьж чадахгүй хөрөнгө оруулагч гэж юу байдаг юм: тийм шаахайгаа чирсэн хятад солонгосоор юу хийх вэ, хэвээр байлга.

Зочин
Зочин
1 сар 9, 2024 18:59

100 жилээр газраа ашиглуулахдаа ямар ч босгогүй болгож байгаа нь хамгийн хорлонтой юм, eрөөсөө хятад хүнд зориулсан хууль гэж ойлгож болно, хэн дуртай хужаа нь би хөрөнгө оруулагч гэж орж ирээд суурьших юм байна.

Зочин
Зочин
1 сар 9, 2024 20:36

Гадаадын иргэдэд ХО-лтын босгыг нь бага тавих гэж наад хотгор шанага чинь чичрээд байсөн биз дээ!

Зочин
Зочин
1 сар 9, 2024 21:54

Энэ Хүрэлбаатар Булгантуяа мэтээ төрд битгий дахин дахин гаргаж ингэж хорлох боломж өгөөд байлдаа

Зочин
Зочин
1 сар 9, 2024 22:58

Хүрэлбаатар гуай та Монголын ард түмнийг тайван байлга, одоо болоо ш дэ, хажуудаа байгаа таныг дагаж байгаа супер луйварчидаа бас зогсоо, таны нэрийг бариад тэр з�##�уучууд юу хийж байгааг өөрөө мэдэж бна у...энэ үгийг ойлгоод өөрийнхөө эргэн тойрны з�##�уучуудаа нэг анзаарч хараарай да. Хүн биш...

Zochin
Zochin
1 сар 9, 2024 23:55

Хятадад ХУДАЛДАГДСАН буудаж �##�б�##� таарсан Хүрэлбаатар гэж хүн байнаа. Улаан цайн бээжин хав байнаа. Одоохон арга хэмжээ. авахгүй бол энэ дэндлээ

Zochin
Zochin
1 сар 9, 2024 23:59

Хүрэлбаатарыг buuдаж alah хэрэгтэй одоохон. Энэ монголд их гай болох хүн байна. Оросыг дайтай байх зуур монгол дахь барьцаа лавшруулах гэсэн хятадуудын санаа байна. Ойлгож ядах юм байхгүй. илрэл нь хүрэл баатар

Зочинзочин
Зочинзочин
1 сар 10, 2024 01:56

энэ хуулийг дэмжихгүй байна буцааж тат

Зочин
Зочин
1 сар 10, 2024 10:18

Bayn olgiin hasguudiig hardaa 100 jil boloogui baij daam garaad tor zasagt Orood suucan baigaa bizdee

Холбоотой мэдээ

Back to top button