Гадаад мэдээДЭЛХИЙ

4,900 метрийн өндрөөс унасан утас эвдрээгүй байжээ

“Alaska Airlines” компанийн “Boeing 737 Max 9” загварын онгоц Орегон мужийн дээгүүр нисэж явахдаа хаалга нь салж унасны улмаас ослын буулт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хаалга салсны улмаас онгоцны бүхээгт үүссэн нүхээр нэгэн зорчигчийн iPhone унасан байна. Тэгвэл Орегон мужийн Портлэнд хотод оршин суудаг Шон Бейтс нэртэй эрэгтэй замын хажуугаас iPhone олсон тухайгаа Твиттер дээр нийтэлжээ. Утас 4,900 метрийн өндрөөс унаад эвдрээгүй байсан юм.

Бейтс тус нийтлэлд “Замын хажуу талаас онгоцны горим нь асаалттай, цэнэг нь талдаа орсон мөн Alaska Airlines-ийн ASA1282 дугаартай ачааны тухай имэйл ирсэн iPhone оллоо. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB) рүү залгатал өөр нэг утас бас олдсон гэнэ ээ. Харин онгоцны хаалга нь олдоогүй байна  гэж бичсэн” байна.

“NTSB”-ийн төлөөлөгч энэ талаар “People” сэтгүүлд тодруулга өгөхдөө “Alaska Airlines” компанийн ослын буулт хийсэн онгоцноос унасан хоёр дахь утас нь тэр байсан гэж хэлжээ.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button