Гадаад мэдээДЭЛХИЙ

Тупакийн аллагыг төлөвлөсөн хэрэгтэнд $750 мянгаар батлан даалтад гарах болзол тавьжээ

Алдарт рэппер Тупак Шакурын аллагыг зохион байгуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон Дуэйн Дэвист шүүгч 750 мянган ам.доллароор батлан даалтад гарахыг санал болгосон байна. Мөнгөн дүнг төлсөн тохиолдолд тэрбээр гэртээ цахим гав зүүн амьдарч болох юм.

Дэвисийн өмгөөлөгч Роберт Арроёо “Associated Press” агентлагт хэлэхдээ түүнийг батлан даалтад гарч чадна гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Түүний өмгөөлөгч Дэвисийг 100 мянган ам.доллароор батлан даалтад гаргахыг шүүхээс хүсээд байсан билээ.

Дуэйн Дэвис

Тус шүүх хурлын үеэр прокурорууд Дэвисийг суллагдсаныхаа дараа хэн нэгэнд халдахаар төлөвлөсөн гэж буруутгажээ. Учир нь өнгөрсөн аравдугаар сард Дэвис шоронгоос гэр бүл рүүгээ дуудлага хийх үед хүү нь түүнд “green-light” буюу зөвшөөрөл авсан гэж хэлсэн байна.

Прокурорууд “green-light” гэдэг нь Дэвисийн холбоотой гэмт хэргийн ертөнцөд хэн нэгний амь насанд хүрэх зөвшөөрөл өгсөн утгатай үг хэмээжээ. Харин түүний өмгөөлөгч Арроёо Дэвис хэзээ ч хэн нэгийг заналхийлээгүй,прокурорууд буруу ойлгосон байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button