Нийгмийн

Өвлийн адаг сарын шинийн нэгний гахай өдөр

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 08.39-17.21
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын шинийн 1, Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button