Шведэд 8,000 ам.долларын төлбөрөө төлөлгүй ресторанаас зугтсан хэрэг гарчээ

Швед улсад бүлэг хүмүүс ресторанаар үйлчлүүлээд 8 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй явсан гэх хэрэг гарсан байна. Арван хоёрдугаар сарын 25-нд Малмё хотын Атмосфар ресторанаар үйлчлүүлсэн 35 хүн төлбөрөө төлөлгүй зугтжээ.
“Sydsvenskan” сонины олж авсан баримтаас харвал Зул сарын баяраар тэд 2,400 ам.долларын хоол, 5600 ам.долларын уух зүйл захиалсан байна. Үүний дараа тэдгээр үйлчүүлэгчид хэсэг хэсгээрээ таксинд сууж явцгаасан юм.

25-ны 23:00 минутын орчим рестораны удирдлага цагдаагийн албад мэдэгджээ. Тэр шөнө офицерүүд Малмё хотын хэд хэдэн байршилд тээврийн хэрэгсэл зогсоон шалгаж үзсэн байна.
Цагдаагийн албаны мэдээлснээр Атмосфар ресторан захиалга хийсэн хүнд хугацаа хэтрүүлсэн төлбөрийн 10 хувийг нэмж бодон нэхэмжлэл явуулжээ. Тус хэргийн анхан шатны мөрдөн байцаалтын ажиллагааг Малмё хотын цагдаа нар даваа гарагт /2024.01.08/ хаасан.
Тэгвэл прокурорууд хэрэг олон нийтийн анхаарлын төвд орсон хэмээж мөрдөн шалгах ажлыг лхагва гарагт /2024.01.10/ дахин нээсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр хаячаач, орхиоч ядаргаатайм бээ
Энэ чамд ямар хамаатай юм үхсэндээ ядраав эргүү хүүр чинь хахаха
Энэ юун сонин гэж вэ.хэрэг болох мэдээлэл тавьж бгаач.
Ямар аймээр хэрэг вэ бүр бөөндөө тооцооноосоо мурьж нтр ????????????????
Монголчуудаас сурсан юм бх даа.Гадныхан биднээс муу юм амархан сурах юм даа ха ха