Ойрын тав хоногийн цаг агаар ямар байх вэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын тав хоногт цаг агаарын төлөв байдал ямар байх талаарх мэдээллийг хүргэе.
Цас орж, цасан шуурга шуурна
- 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 15-17метр хүрч ширүүснэ
- 15-нд Алтайн уулархаг нутгаар,
- 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус,
Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
18-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Харин өнөөдөр нэгдүгээр сарын 14-ний өдрийн цаг агаарын мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаарүүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур:
Шөнөдөө
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -38...-41 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -32...-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн,
Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, Алтайн өвөр говиор +1...-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.