Нийгмийн

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн төрийн албан хаагчаар хохирлыг нөхөн төлүүлнэ

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байна.

Хүчиндэх гэмт хэрэг гэж хохирогчийн хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх эсхүл бусдын согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Шүүхээс шүүгдэгч Г-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн

Ямарч боловсрол соёлгүй танхай цүнх баригчдыг төрийн албанд ажиллуулдагаас болж төрийн нэр хүнд иргэдийн дунд унаж байна.

Back to top button