УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан "нүд рүүгээ хуруугаа хийв"

“Эрдэнэс Тавантолгой” ХХК 2021 оны 11-р сард “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй байгуулсан байдаг.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан гэрээг цуцлах, улмаар Засгийн газарт танилцуулах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК өгсөн. Улмаар “Эрдэнэс Монгол” ХХК уг асуудлыг хүлээн авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хүргүүлсэн байна. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргах юм.

Гэхдээ энд нэг асуудал бий нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг "Админерал" ХХК-тай нэгдмэл ашиг сонирхолтой гэх хардлага. Тодруулбал, Түүнийг МТАС түншлэлийн дөрвөн компанийн нэг болох "Админерал" ХХК-тай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэдгээр нь "нүүрсний хулгай"-н сонсголын зарласан билээ. Тэгэхээр тэр "нүд рүүгээ хуруугаа хийсэн" явдал болчхов уу.

"Админерал" ХХК нь: Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК“Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ламжавын дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр ТББ, нэг компани бүртгэлтэй байна. Хоёр ТББ-ынх нь нэг нь “Төрөлх Алтай” НҮТББ. Тус ТББ нь найман үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг нь Д.Амарбаясгалан гэж зарлагдсан.


Бортээгийн уурхай бол 2012 онд 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 онд 404 их наядын үнэлгээтэй нүүрстэй хоёр дахь том орд гэж тодорхойлогдсон. Энэ том ордын нүүрсийг баяжуулах, худалдах, олборлох монополь эрхийг 700-хан тэрбум төгрөгийн тендерээр МТАС нэгдэл дор дөрөвхөн компани авчихсан байгаа юм.

МТАС түншлэлийн дөрвөн компани: “Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК

Нэг. “МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцдаг. Тус компанийн үүсгэн байгуулагч нь "Хишиг арвин индустриал" ХХК. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдорж, Х.Батхишиг нар бүртгэлтэй. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн охин компани. 

Хоёр. "СПЕЙШЛМАЙНИНГ СЕРВИС" ХХК нь:өрөмдлөг тэсэлгээг 100 хувь хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү. 

Гурав. “ТАВАН ХУР" ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцдаг. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг "Тэргэннүүр" ХХК эзэмшиж байна. "Тэргэннүүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарди, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй. "Бүргэд транс" ХХК нь: Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхолтой. Үүсгэн байгуулагч нь Павуудайн Самбуу. Эцсийн өмчлөгч нь Дашзэгвийн Дагвадорж. Тэрбээр 80 хувийг нь эзэмшдэг. Д.Дагвадорж нь "Тавантолгой транс" ХХК-ийг эзэмшдэг. Эл компаниараа УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхолтой. "Таван хур" ХХК-ийн 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү. 

Дөрөв. "АДМИНЕРАЛ" ХХК нь: Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУын иргэн Хасбаатар бүртгэлтэй банйа. Түүний "Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Хасбаатар, Ц.Ламжав нар.Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК Хонг Конг улсад бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчид тодорхойгүй. Гүйцэтгэх захирлаар Wang Xuping. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Quzhou Longyuan Trading Co LLd-ийн хувьцаа эзэмшигч тодорхойгүй. Гүйцэтгэх захирал Zhang Xinzhou. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ хийсэн.

Үүнээс "Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагдаар толгойлуулсан маш том бүлэглэл байгаа юм биш биз" гэх хардлага үүсээд намжсан билээ. Сонсголд биечлэн оролцсон МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд “Д.Аманбаясгалан бид хоёрт манай ах Ламжавын Админерал ХХК ямар хамааралгүй. Энэ бол улстөржилт” хэмээгээд өнгөрсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
1 сар 17, 2024 13:54

zevuun garaa ene

Зочин
Зочин
1 сар 17, 2024 13:59

iim hulgaich dargatai ardiin nam huurhiii,,,,yum bolgond ordog hulgaich,,,,nogoon autobus nii hergeeer sumka suhbaatar 2 laa amarbaysgalang zaagaa bizdeee

Зочин
Зочин
1 сар 17, 2024 14:33

Хулгай нь баригдчих гээд тэрийгээ нуух гэж сандарч байх шив дээ. Ер нь ЗГ өмнө нь ч гэсэн иймэрхүү хууль бус хулгайн шийдвэр зөндөө л гаргасан шүү дээ. Тэгээд тэрийгээ Үндэсний аюулгүй байд�##�тай хамтраад нууц болгочихдог. Тэгэхээр жинхэнэ хулгайчууд хаана байгаа нь ойлглмжтой юм бишүү. Дээдэх эь суудлаа олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэгчээр компанийн удирдлагууд нь дээдэхүүдээ дуурайгаад хууль бус шийдвэр гаргаад нууц�##�даг болоо байлгүй.

Зочин
Зочин
1 сар 17, 2024 15:06

Амарбаясг�##�аанд одоо оройтсон. Одоо жүжээд байх хэрэггүй. Сонгуулийн өмнө түр г�##� намдаагаад л буцаад дүрээ өөрчилөөд л орж ирэх санаатай биз. 2 жил нүүрсний мөнгөөр их туйлсандаа улаан нүдэн гуай. Одоо энэ хүнийг төрөөс холдуулж нүүрсний хариуцлагыг нь хүлээлгээч

Билгээ
Билгээ
1 сар 17, 2024 15:13

Өөрийнхөө улс төрчийн карерьаа шун�##�аа барьж дийлэлгүй өөрөө булшаа ухчлаа. Одоо улстөрөөс бүрэн арчигдсан байх аа.

цогтбаатар
цогтбаатар
1 сар 21, 2024 18:09
Reply to  Билгээ

амарбаясглан одоо шоронд орох болзлоо нэгэнт хангажээ. юун сонгууль

Isee
Isee
1 сар 17, 2024 15:32

Энийг харахаар ч, бас явуулж бгаа хорлонтой ү.а г ажиглаад бхад яг л АН ын бэлтрэг Энхболд шиг новш доо. Ер нь энэний мафижсан ажиллагаа явуулдаг нь нүүрсний сонсголоор бүрэн илэрчихсэн шүү дээ. Бүх ах, дүүс, эхнэр , дээрээс нь Өнөрөө, Мандахнаранг оролцуулаад сүлжээ байгуулсан бгаа юм даа. Аймаар . Хуулийн байгууллага нь яар�##�тай учрыг нь олмоор юм билээ. МАН ын Жунай2 гэдэг нь яг л оносон нэр л дээ!

Зочин
Зочин
1 сар 17, 2024 17:02

Угаас улс төрийн дэмжлэгтэй л компаниуд бгаа нь илт бгаа

Зочин
Зочин
1 сар 17, 2024 18:15

Ахиж ийм гөлийсөн Хулгайч нарыг сонгов доо Хөгшид болон тэнэг з�##�уучууд, Хороо хэсгийн б�##�ай нөхдүүдээ.

Юююююююю
Юююююююю
1 сар 17, 2024 18:34

Хулгайч

Гонгор
Гонгор
1 сар 17, 2024 18:57

Шударга царайлсан ийм новшнууд толгой дээр гараад суучихсан, хахтлаа баяжаад байгаа юм даа

Холбоотой мэдээ

Back to top button