Нийгмийн

“East” төвийн сууринд цэцэрлэгт хүрээлэн байгуулах Д.Сумъяабазарын попрол замхрав

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийг нураагаад удаж буй. Улмаар тухай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж байв.

Өмнө нь тус газарт Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан нарыг хорьж байв. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан. 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.

Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг 2022 оны зургадугаар сард Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга байхдаа гаргаж эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж, попорч байв.

Харамсалтай нь тухайн газарт барилгын суурь тавигдсаныг цахим орчинд олон нийт дахин шүүмжилж эхэллээ.

Тэгвэл тус газрын одоогийн эзэмшигч болох “Пром-Импорт” ХХК 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бузар газар байна, Дээр нь хүн амьдравал хараал хүрэх юм байна

Иргэн
Иргэн

Муу энерги шингэсэн байшинд хүн орохгүй байх шүү

Ичих нүүрэндээ илэг наамарууд аа !
Ичих нүүрэндээ илэг наамарууд аа !

УИХ-д суусан тэнэг бөхчүүд амандаа орсноо л бурж явдаг ш дээ, нэг байран дээрээ хэд хэд хувирахыг нь яанаа ?!

Зочинsongogchid
Зочинsongogchid

erguu pik

Зочин
Зочин

Ха ха төрд шургалсан хулгайчид ганц хоёр алхам газар л попордог бус уу

Зочин
Зочин

Их л нүгэл шүгэлсэн газар орон сууц баригдах нь дээ орох хүн олдох боловуу монголчууд бас шижигч хүмүүсшүүдээ

Зочин
Зочин

Улсын зардлаар нурааж хогийг нь цэвэрлэсэн биз дээ, ядаж зардлаа буцааж төлүүлэх ёстой шүү.

Холбоотой мэдээ

Back to top button