Нийгмийн
Нийтийн тээврээр зорчих төлбөрийг НИТХ энэ сарын 25-нд хэлэлцэнэ

Нийтийн тээврээр зорчих төлбөрийг өдөрт 1000 төгрөгөөр тогтоохоор төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэр албан ёсоор гараагүй бөгөөд нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргах юм.
Тиймээс шийдвэр гартал иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжлэх юм.
Түүнчлэн энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 xonog xuleex yum bna l daa. Irged 500-aar yadag gazraa 4 damjaad 2000-aar yavax yum bna