Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тиймаээс аль болох замд гарахгүй байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Монголын нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд анхааруулж убайна  Энэ жил гойд их цастай, хөр цасанд мал бэлчээрт гарах ямар ч боломжгүйн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа, хамгийн гол нь зам даваа хаагдсан нь ихээхэн бэрхшээлтэй байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button