Иргэдийн нүдийг чилээж, төөрөлдүүлэгч урт цаасаа сольсонгүй

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өчигдрөөс /2024.01.20/ үйлчилгээнд гарч эхэлсэн.
Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчиж буй. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарсан юм.
Гэвч иргэдийг маш ихээр бухимдуулав.
Нэгдүгээрт, хуучин чиглэлүүд өөрчлөгдсөнөөс, автобусаа олохгүй төөрөлдөн бухимдах нь олон байв. Улмаар автобус явахгүйгээс алхсан, олон удаа дамжиж очих газраа хүрцгээсэн хэмээцгээв.
Хоёрдугаарт, чиглэлийн автобусаа олохгүй, лавлах шаардлага үүссэн. Энэхүү лавлагааг иргэд автобусны буудлын шилэн зогсоолд хийсэн уртаас урт, жижигхэн, дурайтал бичсэн цааснаас олох шаардлага үүсэв. Харамсалтай нь харагдахгүй байх, зорьсон чиглэлээ олох гэсээр автобуснаас хоцрох гэсэн асуудлуудыг дагуулав.
Ерөөс бүтэлтэй биш байв. Хотын удирдлагууд ч үүнийг солино гэж амласан ч өнөөдөр солиогүй хэвээр байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сонгуульд одоо бас ийм урт цаас уншина дадлага хийлгэж байгаан
Өндөр настай хүмүүс, холоос сургуульд явдаг сурагч оюутнууд, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийнх нь явдаг чиглэл маршрутыг өөрчилчихөөр тэд ямар чиглэлийн унаад хаанаас суух, яаж дамжихаа мэдэхгүй, улам бүр хүнд болсон! Хамгийн их хэлмэгдэх иргэд бол хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд!
Мишээлээ Нарны гүүр яаж явах вэ
Оюуны хоисдолтой нийслэлийн автобус...
Хуучин маршрут агуу энгийн түмэнд ойр хүний төлөө.....
Юу ч мэддэггүй хоосон толгойтой хүмүүс их олсон нь тодорхой бна. Яана даа хөөрхийс
Gazriin zurag zuraaad tavi al yasan yum be.
Uhaanhgui PPPPPP nar ...setgel alga
МАН-ын ажлаа хийж чаддаггүй Малнууд иргэдээ данадаа хохироосон амьдралд нийцэхгүй шийдвэр гаргаж байхийн, Автобусаа хуучнаар нь явуулаад Автобусныхаа тоог л нэмээд явуулчих юмхг дээр Тэнэг шийдвэр гаргаж Өөрсөдийгөө муухай харагдуулаад байх юм даа,
Өө чиглэл юм уу автобусанд суух хүмүүсийн нэрс гэсэн шдээ.
Би автобусан суух гээд буудал дээр очтол маршут нь өөрчлөгдөөд миний суудаг чиглэл байхгүй болчхож. Ирийсэн олон чиглэлүүдээс миний хайсан маршрут олдсонгүй. Юу ч гэх юм вэ? Хэлэх үг олдохгүй юм? Өөрснөө сэтгэж чадахгүй бол юунд нь нэрлэхээд байгаа юм? Өмнөх самбараас нь санаа авч тухайн буудал дээр зогсох автобусны чтглэлийг үзүүлж болно ш дээ. Хүн тэнэг мэдрэмжгүй байж болно гэхдээ нийслэлийн нийтийн тээврийхэн шиг байж болохгүй л гэж хэлмээр байна. Тэнд дандаа үхэрүүд ажилдаг бололтой. Чурам “үхэрчин” ямар хүн байдаг юм бол оо?
xuuchnaaraa yavaad ovtobusny toogoo nemexed l bolox baisan. Irgeded mash xundreltei deerees ni mongoo xed daxin nugalj tolj bna. Ene xeveeree baial atobusand mongo tolox xun oldoxgui bolno