Нийгмийн

“S Outlet” дэлгүүрийн бужигнаанд цагдаагийн ажилтан хийн буу ашиглажээ

Өчигдөр /2024.01.20/ “S Outlet” худалдааны төв агуулах чөлөөлөх зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болж, үймээн үүссэн тухай бичлэг цацагдсан. Улмаар цагдаагийн алба хаагч гурван удаа хий буудсан ч, тоогоогүй билээ.

Эмх замбараагүй байдал үүсэх үед аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Энэ талаар холбогдох албаныхан “Иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан. Хий буу нь хууль, журамд зааснаар биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button