Нийгмийн

22 настай залуу утас хулгайлж, интернэт банкаар нь 2 сая төгрөг шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт байрлах ..... худалдааны төвийн ажлын өрөөнөөс 22 настай, эрэгтэй А гэгч нь бусдын гар утас хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх, нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж байх, бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button