Украинд төрсөн эмэгтэй Японы мисс болсон нь маргаан дагууллаа

26 настай Каролиа Шиино даваа гарагт /2024.01.22/ Японы гоо бүсгүйгээр тодорсон юм. Тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр “Арьс өнгөний асуудлаар саад бэрхшээл тулгарч, Япон хүн гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү байсан” гэж хэлжээ.
Шиино Украинд төрж, таван настай байхдаа Нагояа хотод гэр бүлээрээ нүүн ирж суурьшсан. Өнгөрсөн жил тэр Японы иргэншлээ авсан байна. Шиино гадаадын иргэн байснаа Японы иргэншил авч, тус тэмцээнд ялалт байгуулсан анхны хүн болж байгаа юм. Түүний ялалт Япон хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэх маргааныг дэгдээсэн байна.

Зарим хүн Шииногийн ялалтыг одоо үед хүлээн зөвшөөрөх хэрэгтэй зүйл хэмээсэн бол бусад нь Японы гоо бүсгүй ийм хүн байх ёсгүй гэжээ. Түүнээс өмнө, 2015 онд эрлийз эмэгтэй Японы гоо бүсгүйгээр тодорч байсан юм.
Ариана Мияамото 9 жилийн өмнө тус тэмцээнд ялалт байгуулсан анхны эрлийз эмэгтэй болжээ. Тэр Япон ээж, Африк-Америк гаралтай аавтай юм. Мияамото гоо бүсгүйгээр шалгарах үед эрлийз хүн тус тэмцээнд ялах нь хүлээн зөвшөөрөх хэрэг мөн үү гэх маргаан Японд дэгдэж байсан аж.

Харин Шиино Японд төрөөгүй мөн Япон эцэг эхгүй гэдэг нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байна. Нэгэн хэрэглэгч Твиттер дээр “Японы гоо бүсгүйгээр сонгогдсон энэ хүн эрлийз ч биш, 100 хувь цэвэр Украин хүн. Тэр үзэсгэлэнтэй байна аа, гэхдээ энэ чинь Японы гоо бүсгүйг тодруулах тэмцээн биз дээ? Япон байдал хаана нь байна вэ?” гэж бичжээ.
Өөр нэг хүн “Хэрвээ тэр эрлийз байсан бол асуудалгүй. Гэвч тэр ямар ч Япон цусгүй бүр Японд төрөөгүй хүн шүү дээ” гэсэн юм. Дахин нэг хүн “Европ төрхтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэй Япон хүн гэж тодруулах нь япончуудад буруугаар ойлгогдоно гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Зарим хүн Украинд төрсөн түүнийг ялагчаар тодруулсан нь улс төрийн зорилготой гэж үзжээ. Нэгэн хэрэглэгч “Хэрвээ тэр Орост төрсөн байсан бол хэзээ ч хожихгүй. Бүр ямар ч боломжгүй. Ялагчийг тодруулах шалгуур нь улс төртэй холбоотой байна. Японы хувьд ямар гунигтай өдөр вэ” гэсэн юм.
Тэгвэл Японы гоо бүсгүйн тэмцээнийг зохион байгуулсан Ай Вада “Өнөөдрийн тэмцээний үр дүнгээс харахад би нэг л зүйлийг олгож авлаа. Япон гоо үзэсгэлэн гэдэг нь гадаад төрх, цусанд бус зүрх сэтгэлд баттай оршдог юм” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tsarai muutai bna
Yaponi miss shalgaruulj bgaa bol yapon hun bh yostoi bishuu. Delhin miss bsan bol oor l doo
Царай муутай хүүхэн бн
Царай муут