Танилц: Хоёрдугаар сарын 5 хүртэлх цаг агаарын төлөв

2024 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 29, 30-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28, 29-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28, 29, 30-нд баруун хойноос секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-37 градус, бусад хэсгээр -26...-31 градус, өдөртөө бүх хэсгээр -16...-21 градус хүйтэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Suhbaatariin suhbaatar bayndelger sumdaar shuurah bolvuu