Top StoriesУлс төрийн мэдээ

М.Бадарч арбитрын нэхэмжлэлээ хурлын өмнө "Шээс сольсон" болгож өөрчилжээ

А, Б сорьцын шинжилгээгээр S1 төрлийн допинг хэрэглэсэн нь баталгаажсан М.Бадарчид холбогдох арбитрын шүүхийн урьдчилсан хуралдаан өнгөрөгч мягмар гарагт боллоо. Улмаар, үндсэн хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 21-ний өдөр товлон тогтоосон талаар өмнө нь мэдээлсэн.

“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” байгууллага нь ТББ-ын статустай ч допингийн маргаан бүхий тамирчдын нэхэмжлэлийн дагуу шүүхийн үйл ажиллагаа явуулдаг.

Бидний өмнө нь мэдээлж байсанчлан, М.Бадарч тус спортын арбитр гэх байгууллагад нэхэмжлэл гаргахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Өөрөөр хэлбэл “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэслэл тавиагүй. Харин шинжилгээ авах процесст байлцсан, хяналт тавьсан ажилтнууд нь холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаагүй байсан гэсэн нэхэмжлэл гаргаад буй юм.

Хэрэв энэ үндэслэлийг арбитрын шүүх бодитой гэж үзвэл, түүний барилдах эрхийг хассан шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжтой харагддаг.

Мягмар урьдчилсан хуралдаанд М.Бадарч өөрөө оролцсон. Мөн ирэх сарын 21-нд болох хуралдааныг хаалттай хэлбэрээр хийхээр тогтоцгоожээ.

Бидэнд олдсон мэдээллээр, мөн допинг хэрэглэсэн нь баталгаажаад буй Б.Өсөхбаяр, Ц.Мөнхбаяр нарыг МҮБХ-ны дарга Ц.Магалжав дуудан уулзсан. Үүгээр, “Энэ байтугай маргаан үүсдэг. Зөрчил гаргасан нь батлагдсан бол огт барилдуулахгүй” гэсэн гэдэг мэдээлэл бий юм. Яв явсаар хэчнээн арбитрын шүүх барилдах эрхийг хассан нь үндэслэлгүй гэж шийдлээ ч, барилдуулах эсэхийг МҮБХ л шийдэх юм.

Үүний дээр, урьдчилсан хуралдаанд оролцохдоо М.Бадарч өмнөх маргааны үндэслэлээ өөрчилсөн гэдэг мэдээлэл байна. Шинжилгээний хариутайгаа маргаагүй, процессын алдааг онцолсон М.Бадарч энэ удаад нэхэмжлэхээ ямар агуулгаар өөрчлөв.

Бидэнд олдсон мэдээллээр, М.Бадарч яг Арбитрын хуралдаанд оролцохын өмнө нэхэмжлэлээ "Миний шээсийг сольсон" гэдэг үндэслэлтэй болгож өөрчилжээ.

Сорьц авах процесст Шадар сайдын тушаалаар ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан баг оролцсон байдаг. Мөн бүх камерын бичлэг баримт болон хадгалагдсан. Энэ үүднээс шээс солих ямар ч боломж байхгүй гэдгийг АТГ-аас хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байв.

Харин ЦЕГ, ТЕГ, АТГ-аас орж ирсэн баг бол допингийн шинжилгээ авах сургалтад суугаагүй байсан гэдэг эхний маргах үндэслэл нь бодитой байх бололцоотой байсан. Үүн дээр дөрөөлж, барилдах эрхийг хасах шийдвэр нь зүй бус гэдэг шийдвэр гарахуйц нөхцөл байдал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.

Гэвч М.Бадарч урьдчилсан хуралдаанд гэнэт "Шээс сольсон" гэж, өөрөө унах магадлал өндөр үндэслэл оруулж ирсэн байна.

Бид хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны талаар тухайн цаг үед нь дэлгэрүүлж мэдээлэх болно.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зам
Зам

Тэнэг м�##� вэ. Тэгээд ч энэ газрын шийдвэр эцсийн шийдвэр �##�бан ёсны шийдвэр биш шүү дээ. Хэрэглэсэн бол хэрэглэсэн гүйцээ. Эр хүн шиг байгаач.

Зочин
Зочин
Reply to  Зам

БАДАРЧ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ УГААСАА ИТГЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙ ШЭЭСИЙГ СОЛЬСОНООС ӨӨР ГАРЦГҮЙ ШҮҮ ДЭЭ ! УВСЫН, ДӨРВӨДИЙН МАФИ ЭНД ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ, НӨЛӨӨТЭЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БНА. УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН ЦААШИД ИРЭЭДҮЙТЭЙ БӨХЧҮҮЛИЙГ УВСЫНХ Л БИШ БОЛ ХАРЛУУЛЖ, ДОПИНГДУУЛЖ БАЙХ СОНИРТОЛТОЙ БҮР ТОГТЦОН МАФИЙН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭЭ!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хулгайч шүүхэд би хулгайч бишээ л гэж мэдүүлдэг хэргээ хүлээдэг нь цөөг Бадарч цолны мяла�##�гын байр машинаа буцааж өгнө гэхээс шээс нь гоожоод цаг нөхцөөж байгаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ жил бадаоч шиг хүчтэй хүн ховор бсан допин хэрэглэ эн нь илт биздээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зориуд л харлуулсан шүү дээ...Дандаа түрүүлсэн, түрүүоэх магадл�##�тай бөхчүүдэд илрээд байхдаа ч яахав дээ... УВС,ХОВДЫН ДӨРВӨДҮҮД,ЭРЛИЙЗҮҮДИЙН МАФИ..МОНГОЛ БӨХИЙГ БҮҮ ХЭЛ МОНГОЛ УЛСЫГ САМРАХ НЬ ЭЭ...
МЭНГЭТ НЯМДОРЖ,ХҮРЭЛБААТАР, ЧОЙЖИЛСҮРЭН, ГАНБААТАР ....АМАРСАЙХАН....БААТАРСАЙХАН...БАТТӨМӨР...ДОРЛИГЖАВ...АЛТАНХУЯГ...Ж.ЭРДЭНЭБАТ ,ЭЛБЭГДОРЖБЯМБАЦОГТ, БАТЗОРИГ...БАТБАЯР КЁКҮШЮЗАН...АДЬШАА...ДЭМБЭРЭЛ...НАР БОЛ ДАНДАА МОНГОЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БАЙДАГ ШҮҮ...

Ззочин
Ззочин
Reply to  Зочин

Угаасаа допинг хэрэглэсэн бөх л түрүүлэх хэмжээнд хүртэл барилдаж чадна шүү дэ.

Зочин
Зочин

Төрийн наадмыг бузарлаж хаячихаад ямар ацаараа шүүхдэж явдаг юм !!!!!!! Одоо зүгээр �######� !

Зочин
Зочин

Монголчуудын одоогийн үндсэн зан �##�иваа муу зүйл хийсэн байсан ч хийгээгүй гэж гүрийх гөлдийх тийм л зан гаргаж бна Бадарч гарьд

Зочин
Зочин

Shaagaad bgarai eguur.mn

dogmid
dogmid

za henii zaavraar ingej ergej butssan nehemjilel hiigeed bn ve ? ingej uuriiguu bolj bgaa ym uu ? tolgoi gej olgoi shig unhurch bn uu daa !

Зочинsongogchid
Зочинsongogchid

arbitr geechiig tatan buulga sain duriin toriin busuu te

Зочин
Зочин

Ичсэн хүн хүн �##�на гэгч

Ж.МӨНХБАТ
Ж.МӨНХБАТ

ШЭЭС СОЛИГДОНО ГЭЖ БАЙДАГГҮЙМАЛДАА !!!

Жанцан
Жанцан

Дурын "арбитр" нэртэй ТББ -ууд ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛЦОН ЮМ уу???

Зочин
Зочин

Шинжилгээний хариу бол маргаангүй л юм байна, шээс баас сольсон гэдэг бол цаг нөхцөөх л арга төдий, тэгэхээр эр хүн шиг хэргээ хүлээгээд идсэн ууснаа буцаагаад �######�сан дээр болох байх оо

Зочин
Зочин

Badarch harin helmegdsen shuu derelhej baigaan hmmmm

Баяр
Баяр

Хурдхан шийдэж болдоггүй юм уу. Ямар уддаг юм бэ.Гялс нэг т�##�д нь гаргаач ээ.

Зочин
Зочин

монгол бөхийн дэвжээнээс �######�аарай . ....д�##�д ор. ...олхиогүй гуйранчин...........

Зочин
Зочин

Төр л буруутай юм байншд цагдаа АТГ ТЕГ-г томилсон МАН-д та�##�агдаагүй учир будлуйлж байгаам байнлдаа

Зочин
Зочин

Сарлагаа сааж цагаан идээгээ хийж зарв�##� таарна.Хариулдаг сарлагаасаа дор м�##�.Хүнд ёс зүй гэж нэг юм байдаг, энэ сарлагт �##�га.Оюунболд л д�##�даас хатгаад хань татаад таатай байх шиг байна.

зочин
зочин

Монголчуудын ондннших ижилсэх өв уламжил�##� ёслол хүдэтгэлийн их баяр Цагаан сараар бөхчүүддээ өршөөл үзүүлж з�##�уу насанд боломж олгоё

зочин
зочин

Энэ арбитрийн шүүх гэж юу юм бэ монгол улсын хуультай шүүх гэж бхад энэ байгууллага юм шийдээд бдаг бол ганц л энэнд ханддаг болылдоо ганц спорт гэхгүйгээр хэрэглэсэнч хэрэглээгүйч энэ мэтийн хувийн ххк.иуд бол ийм юманд оролцоод хэрэг бхгүй энийг оролцуулж бдаг бөхийн холбоо.улс төр гэдэг ч дээ ялзарсан юмнууд төр төмөр нүүртэйгээ жижиг гэлтгүй гаргамаар бна ямарч зүйл дээр хууль нь чанга бж ардчил�##� гэдэг чинь бүрэн хөгжиж бгааг та нар харахгүй бнуу нэг л их эрхээ хамга�##�уулсан хувь хүн. байгууллага болчихож хэн нэгний т�##�д орох шаардлага бхгүй болно

Даваа
Даваа

Эртхэн нэг тийшээ болгож бөхчүүдийн цолын олго.

Зочин Зочизочин
Зочин Зочизочин

За дуу бөх худлаа хун гутгээд яахав дээ Чамд тариа зардаг улсууд гадуур яариад л явж ба ш дээ тэнэгдуу юмуу хаашаа бөхөнцөр вэ .чи тариа тарьж бж л биё булчин чинь томорч хуч ордог юм бгаа биздээ . Чиний бага насны зургыг хархад жоохон ястай хэзээч өсхөөргуй хөнгөн ястай харагдаж бсан тарианы хучинд харин ч монгол улсад турууллэн дуу дуугуй бай ..

Зочин
Зочин

Бадарч ялах байх. Үнэн ялдаг жамтай

Зочин
Зочин

За сайхан худлаа хуцах юмаа санааны зоргоор л Бадарч солиод явж байх уу арай арай. КҮЙЭЭЭ ЭНЭ МАГАЛЖАВ ЯМАР ХҮНИЙ ҮР ВЭ АЛЬ БАРИЛДАЖ ЭХЛЭХЭД НЬ Л ХАЙРЛАЖ ХҮНДЭЛДЭГ БАЙЛАА ОДОО БҮҮР ДУРГҮЙ ХҮРЭЭД ХАРАХААР УУР ХҮРЭЭД БАЙДАГ БОЛЛОО ЯМАР МУУХАЙ ЗАЛУУ ВЭ ГЭЖ БОДДОГ БОЛСОН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button