Улс төрийн мэдээ

Монгол Улс авлигын индексээр таван байр ухарлаа

"Транспаренси интернэйшнл" байгууллагаас өнөөдөр (2024.01.30) "Авлигын төсөөлөл-2023" индексийг танилцуулаа.

Өнгөрөгч 2023 оны хэмжээнд манай улс 33 оноо авч, 180 улсаас 121-р байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2022 оны индексээс таван байр ухарсан үзүүлэлт болж буй.

Монгол Улс сүүлийн таван жилийн хувьд,

  • 2018 онд 37 оноогоор 93 дугаар байрт
  • 2019 онд 35 оноогоор 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноогоор 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноогоор 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноогоор 116 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн.

Манай улсын авлигын индексэд сөргөөр нөлөөлсөн топ хүчин зүйлсийн жагсаалтад:

  • Шүгэл үлээгч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах хууль батлагдаагүй. Шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зорилготойгоор шүүн таслах ажиллагаа зохион байгуулж буй
  • Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана гэсэн амлалтын хэрэгжилт хангалтгүй
  • Төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгоо
  • Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн засаглал шударга бус зэрэг эрсдэл багтсан талаар танилцуулсан байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнөх улсуудынхаа хийсэн сайжруулсан бүх зүйлийг устгаж үгүй хийж байна даа сүүлийн 8 жилд. Угаасаа аргаггүй шүү худлаа ярьж сүрийг үзүүлж, попрохоос өөр юм хийхгүй. Дээр нь ардчилалын үнэт зүйлсийг устгаж, дарангуйлалыг цэцэглүүлж, өөрсдийнхөө идэж ууж байгааг нуух замыг засаад байхаар авилгал хамгийн их цэцэглэдэг юм чинь дээ.

МАН-ын үнэнч гишүүн
МАН-ын үнэнч гишүүн
Reply to  Зочин

Тэхгүй яахын Данх баахан хэрэг илрүүлж шившгий нь хутгаад байхаар гадаадад манай авилга хулгайг мэд чээд бнаа, олигтойхон нууж чадахгүй яршиг зүгээр !

Зочин
Зочин

Хулгайчид төрд шургалаад байхад адгийн байранд очно

Зочин
Зочин

Өндөр зохион байгуулалттай авилгын сүлжээ МАНАН 34 нас хүрчээ.Цааз хэлэлцэхгүй бол Монгол улс алга болохнээ.Хэрээ цайрдаггүй гэдэг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэрээ цайрдаггүйтэй адил МАН хэзээ ч шударга болох гүй л дээ !

Зочин
Зочин

Уул нь хулгайч нарынхаа ядаж талы нь ч болтох нээ ялы нь өгөөд олон улсын шүүхэд харуулчихсан бол. Тэднээс хурааж авсан мөнгөөр сургууль цэцрлэг ядаж барьчихсан бол. Үзүүлэх баримттай байсан бол ардчисан нэрээ бага ч гэсэн хадгалах байсан юм даа. Гэхдээ болоогүй ээ . Сонгуулийг харах үлдлээ...

Холбоотой мэдээ

Back to top button