Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан 24 жилийн ял сонсжээ

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонссон гэж түүний харьяалагддаг Пакистан Техреек и Инсаф нам мягмар гарагт /2024.01.30/ мэдэгджээ.
Тэгвэл өнөөдөр болсон өөр нэг шүүх хурлаар Хан болон түүний эхнэрт авилгын хэргээр 14 жилийн хорих ял оноосон байна. Хан Равалпинди өмнө нь шүүхээр орж ял сонссон тул хот дахь Адиала хорих ангид гурван жилийн хоригдож байгаа юм.

Тэрбээр өөрийнх нь эсрэг үүсгэсэн бүх хэргийг улс төрийн чанартай хэмээжээ. Мягмар гарагт болсон шүүх хурлын дараа Хан ард түмнээ хоёрдугаар сарын 8-ний өдөр болох сонгуулиар энх тайвныг эрхэмлэсэн аргаар эрх баригчдын шударга бус явдлаас өшөө авахыг уриалсан байна.
Түүнийг засгийн газрыг удирдаж байх үед Пакистаны Техрик и Инсаф намын дэд ерөнхийлөгч байсан Шах Махмуд Курешид мөн 10 жилийн хорих ял авчээ.
Эх сурвалж: CNN, Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.