Нийгмийн
С.Батдөл нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурал өнөөдөр боллоо.
Харин шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
С.Батдөл давж заалдах шатны шүүхэд хандсанаар ялыг 10 жил болгож бууруулсан. Гэсэн ч дахин Улсын дээд шүүхэд хандаад буй нь энэ юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.