Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтгүй зорчино

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн автомашины дугаарын хязгаарлалтгүй зорчиж эхэллээ. Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор өчигдөр НЗДТГ-аас мэдэгдэл хийсэн билээ.
Тус мэдэгдэлд
"Тодорхой захиргааны арга хэмжээ авч замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг болсон. Энэ бол эцсийн шийд биш. Тэгш, сондгойгоор явуулсан тодорхой цаг хугацааг туршиж үзлээ. Иргэд хүлээцтэй байж энэ асуудлыг ойлгож хамтран ажилласанд талархлаа. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэх эсэхээ олон нийтээсээ санал авч байж шийдвэрлэе гэсний дагуу 3 хоног санал авлаа. Өнөөдөр үр дүн гарсан. 55/45 харьцаатай буюу цаашид тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж нийслэлчүүд маань үзжээ. Тэгэхээр маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс хуучин журмын дагуу буюу тодорхой өдөрт оролцдог хуваарийн дагуу замын хөдөлгөөнд ороод явах нь.
Өнөөдрийн замын нөхцөл байдал, автомашины тоог харахаар түр зуурын ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байлаа. Дугаарыг тэгш, сондгойгоор оролцуулж байхад 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Энэ нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсчихгүй явсан. Амралтын өдрүүдээр харьцуулаад харахад 400 мянган тээврийн хэрэгсэл оролцож байна. Асуудал хүнд байгааг илэн далангүй хэлмээр байна. Маргаашнаас түгжирнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл ч түгжирнэ. Иргэд өөрсдөө ажил төрлөө зохицуулахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй" гэсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.