М.Зоригт Н.Номтойбаярт шадарлах хувилбар

АН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдож, сайдын албан тушаал эрхэлж явсан М.Зоригт Н.Номтойбаярын тэргүүлж буй Ногоон нам-МҮАН нэгдлээс 2024 оны сонгуульд нэр дэвших хувилбар яригдаж байна.
МАН-ын гишүүнчлэлээс 2020 онд хасагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаал эрхэлж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх шалтгаанаар жил орчим хоригдсон Н.Номтойбаяр 2024 оны сонгуульд Ногоон нам-МҮАН нэгдлийг удирдан өрсөлдөөнд орохоор бэлтгэлээ хангаж эхлээд буй.
Энэ хүрээндээ тэрбээр, МАН дотроос 60 тэрбумын гэж нэрлэгддэг М.Энхболдын фракцийнхан, АН-аас сайд асан М.Зоригт нартай ойр нөхөрлөж, МҮАН-ын дарга М.Энхсайханаар зөвлүүлж байгаа юм.
Тэдний эл нэгдэлд, МАН-ын залуу үе ба Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын дэмжлэгийг авах боломжгүй дүрүүд, тэдэнтэй таарамж муутай бизнесийн хүрээнийхэн өндөр ач холбогдол өгч буй юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг нэгдлийг хөшигний ард С.Баярцогттой зэрэгцүүлэн дэмжиж байгаа нь анхаарал татах өнцөг билээ.
Ерөнхийч утгаараа, уг нэгдлээс ихэвчлэн МАН-ын угшилтай дүрүүд МАК-ийн ивээн тэтгэлгээр нэр дэвших чигтэй. Харин үүн дээр АН-ын үндсэн лидерүүдийн нэг, сайд асан М.Зоригт орж ирж буй нь У.Хүрэлсүхтэй дэмжлэгтэй зэрэгцэх сонин нюанс болж буй.
Хэрэвзээ Н.Номтойбаяр Дорнод, Хэнтий, Сүхбаатар тойрогт нэр дэвших бол М.Зоригтын хуучин тойрогтой давхцаж, тэд нэг дор "сонгуульдах"-аар харагдаж байна. Уг бүсчлэлд МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуучин тойрогт багтаж буйг давхар онцлууштай. Мөнхүү өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр М.Зоригттой зэрэгцэн, хуучин тойрогт нь хөлөө бэлтгэсээр байгаа юм.
Хөшигний ард яригдаж буйгаар М.Зоригт, Н.Номтойбаяр нар сүүлийн саруудад байнга уулзалдаж, Ногоон нам тойрсон голлох улс төрийн шийдвэрүүдийг зөвлөлдөж байгаа аж. М.Зоригт АН-аас нэр дэвших эсвэл Н.Номтойбаярт шадарлаж Ногоон нам-МҮАН нэгдэл рүү хөрвөх улс төрийн шийдвэрээ ирэх саруудад гаргах юм.
Г.ИТГЭЛ
Н.Номтойбаярын сонгуулийн улс төрийн талаарх өмнөх агуулга:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний Эвсэл нам байгуулагдсанд баяртай байна. Дэмжих болно оо.
Одоо улсын их хуралд номт шиг шударга л хүн хэрэгтэй байна шүү дээ .
Улс төрд хэрэгтэй хариуцлагатай, хэрэгтэй хүн орж ирж байгаан байна даа. Амжилт.
Үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах гэж баяртай байна танай намыг дэмжнээ.
М.Зоригт дажгүй эр хүн. Номт бол эртйн хугархай.
Zow xvn n l garch bwal ireedvig l ongolj bwal busad n zvgr dee. Odoo Nomtiig gargaad yu xiij chadxiig n Mongolchuudad xaruulaad ogooch
Үе үеийн хотын удирдлагуудын мулгуу ухаан , увайгүй шуналаас болж энэ ямар ч замбараагүй , зай завсаргүй Хулхины маш олон барилгууд баригдсан . Үүний гайгаар өчнөөн их эрсдэлт зүйл болж байна аа ! Тэр буруу ажилласан Шуналт новшнуудад хариуцлага тооцох ёстой !!! Цаашдаа ингээд л жирийн иргэд хохирсоор байх уу ? бид одоо зөв сонголтоо хийх хэрэгтэй Номт ийг дэмжиж байгаа шүү
uls turd surug hvchin vgvi bolson bvh erh ashigiin erh medliig man awsan odoo yag garj ireed bulhaig ni delgej alaltsah zaluu hvn heregtei zorigtoi medlegtei hvn gej boddog nomtiig dagaar oroh ni zuwahdee nam dotroo deedchvvlteigee sanal niilehgui uchnuun vnen zaluus bgaa amjilt shvv
an man uudiin urdaas huchtei dugardagaarn Nomtiig demjineehuu
Дэмжиж байна
Цаг үеээ олсон зөв шийдэл байна. Номтоо дэмжнээ.
Зоригоо дэмжинээ
Номтойбаярыг дэмжих болно оо. Үндэсний эвслийн тэргүүлээгчээр сонгогдсонд баяртай байна.
Уг эвсэлд Зоригт орж ирж байгаа нь тааламжтай байна
Үндэсний эвсэл нам байгуулагдаж байгаад баяртай байна.
Hoguud
Ugaasaa huuchchuultai en zeregtseh huchtei negdel garch irseen ene zaluus l yum hiih humuusdee
олон талаас харах хэрэгтэй л дээ
Ногоон нам тойрсон голлох улс төрийн шийдвэрүүдийг зөвлөлдөж байгаа аж.
hiisen ym ug ni baidagshdee
Шоронд орж ял эдэлж байсан хүмүүсийг төрийн албанд ажиллахыг хориглодог биз дээ .
Энэ порно өвгөн л дутаж гэнэ
Хэдэн баячууд бас төрд орж самармаар санагджээ
huuramch hulgaichdtai uzeltsseer irsen negendee.
Uls oron iim hund nuhtsulj bhd sergeej cadah hun yahiin arggu Nomtoibayr gedgt itgej bnn
Одоо энэ сайн хүмүүс нь АН, МАН- с салж чаддаг газраа хүчээ нэгтгэх хэрэгтэй
Ene 2 chin alah ni ee
Зоригт гуай буцаж улс төрд ороосой
Эргэж буцаад нялцганаад байхаар эр хүн шиг шийдээд үзвэл үзчихээч!!!угаасаа чи энэ эвсэлд орохгүй бол өөр шанс байхгүй өөр очих газаргүй нам нам дамжиж дарга болгоны бөгс долоож олон авгай сольж олон эмэгтэй гомдоосон нүгэл чинь багадаагүй!Номтойбаярын өвөрт орсон чинь өлзийтэй байх шүү!
тэтгэврийн өвөө нар болио залуус та нараас илүү.