Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Австрали гаралтай зохиолчийн цаазаар авах өдрийг хойшлууллаа

БНХАУ-ын шүүх Австрали гаралтай зохиолч Ян Хэнжүнд тагнуул хийсэн хэргээр цаазын ял оноосон ч ялыг гүйцэтгэх өдрийг хойшлуулсан юм. 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез өнөөдөр /2024.02.06/ мэдэгдэл гаргахдаа түүнд цаазын ял оноосон нь харгис явдал хэмээж, түүнийг суллуулах тал дээр үргэлжлүүлэн ажилласаар байх болно гэсэн байна.

Яныг Хятадын албан тушаалтнууд таван жилийн өмнө баривчилж, 2021 онд хаалттай шүүх хурал явуулан түүнийг гаднын оронд тагнуул хийсэн хэрэгт гэм буруутай гэж үзсэн юм. 

БНХАУ болон Австралийн харилцаа сүүлийн хэдэн жил дордсоор ирсэн билээ. Шинжээчид Хятадын шүүх цаазын ял оноосон явдал нь дөнгөж гэсэж эхэлж буй хоёр улсын харилцаанд сэв суулгах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Ян 1989-өөс 1999 оны хооронд БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын албанд ажиллаж байсан ардчиллыг дэмжигч блоггер юм. Тэрбээр Хятад гаралтай Австрали иргэн бөгөөд 2019 онд Гуанжу хотын нисэх буудалд байхдаа баривчлагджээ.

Түүнийг гаднын аль улсад тагнуул хийснийг Хятадын албан тушаалтнууд зарлаагүй, мөн шүүх хурлын талаарх мэдээллийг олон нийтэд ил гаргаагүй байна. Янд цаазаар авах “тэнсэн” ял оноосон ч ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жилээр хойшлуулсан юм.

БНХАУ-ын хуулийн дагуу цаазаар авах “тэнсэн” ял сонссон хүмүүс хоёр жилийн хугацаанд давж заалдан ялаа буруулах боломжтой аж. Ял буурахдаа ихэнхдээ бүх насаар хорих, цөөн тохиолдолд тодорхой хугацаагаар хорих ял болдог байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button