Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

REUTERS: "Оюу Толгой"-н далангийн ус нэвчсэнд "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулагчид ууртай байна

"Рио Тинто" групп болон Оюу толгойн төслийн талаар Reuters агентлагт мэдээлснийг орчуулан хүргэе.

Дэлхийн уул уурхайн томоохон групп болох "Рио Тинто" нь хөрөнгө оруулагчид болон зээлдүүлэгч нарын зүгээс томоохон шахалттай тулгараад байгаа нь Монгол болон Мадагаскар дахь хоёр уурхайн усны асуудал юм.

Их Британийн тэтгэмжийн сангийн төлөөлөл НУТСФ (Нутгийн Удирдлагын Тэтгэмжийн Сангийн Форум) тус компанийн Монгол дахь зэс олборлолтын Оюутолгой ба Мадагаскар дахь ильменитийн уурхайн усны менежментийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

НУТСФ-аас хэлэхдээ, “2020 онд Австралийн уугуул иргэдийн дурсгалт газрыг устган олны дургүйцэлийг хүргэсэн дээр дээрх усны асуудал нэр хүнд, санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулах аюултай байна” хэмээв.
"Рио Тинто" уг асуудлыг хүлээн зөвшөөрч, усыг үр дүнтэй байдлаар зохицуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн. Уул уурхайн салбарын усны хэрэглээ, түүнтэй холбоотой асуудлууд онцгой анхаарал татаж буй энэ цаг үед "Рио Тинто" группийн хувьд 2016 оноос хойш усны талаарх мэдээллээ задруулаагүй учир “F” үнэлгээ авсан. Өнгөрсөн оны сүүлээр "Оюутолгой"-н зэсийн олборлолтын үйл ажиллагаа гүний усны чанарт нөлөөлдөг мөн хаягдлын далан нэвчих эсэх эргэлзээтэй байгаа тухай мэдэгдсэн.


Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш зарим мал өвчилж, үхсэнийг иргэд усны чанартай холбоотой гэх байр суурьтай байгааг Монголын малчидтай ажилладаг "Civil society" accountability Counsel "Ройтерс" агентлагт мэдээлжээ.
"Оюу Толгой"-н хувьд усны нэвчилтийг арилгах арга хэмжээ авч байгаа мөн 2023 оны арваннэгдүгээр сарын тайландаа “Нэвчилт гүний худаг болон усны чанарт ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй” гэж нотолсон. Гэсэн хэдий ч 2018 оноос хойш үргэлжилсэн шүүрэлтийг төслийн зээлдүүлэгчид, тэр дундаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк байгаль орчны зөрчил хэмээн үзэж, зарласан.

Мадагаскарын 2010, 2018, 2022 оны далангийн нэвчилт будагны зориулалтаар ашигладаг титаны давхар исэл (TiO ₂) усны чанарыг муутгаж, загас үхэж, мөргөлдөөн үүсгэсэн.
"Рио Тинто" орон нутгийн загасчдад нөхөн олговор өгөөд дараа нь бие даасан тайландаа уурхайн үйл ажиллагаа үхсэн загастай тодорхой холбоогүй ч, эмх замбараагүй байдлыг арилгахын тулд орон нутгийн эрх баригчдыг дэмжсэн гэжээ.
2023 оны арванхоёрдугаар сарын тайландаа ил тод болон тэгш байдал шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч илүү сайн ажиллаж чадна гээд санал болгож буй тогтоолоо 2025 оны дөрөвдүгээр сар хүртэл түр хойшлуулсан. Эцэст нь “Бид уг асуудлуудыг шийдвэрлэх ёстой” гэж Рио Тинто групп мэдэгдлээ.

Эх сурвалж: REUTERS

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Говийг усгүй болгосон дорвол зүгээр л зогсчих доо

Зочин
Зочин

Тэнэг минь алт ихтэй газрыг зүгээр хаях уу наад шар толгойтнууд хэзээ ч үнүй

Зочин
Зочин

Энэ уурхай гээд байгаа юмыг хаачихаар монгол өлсөж үхэх гээд байгаа юм уу 76 л өлсөх бх.. хайран эрдэнэ болсон ус газар шороогоо өрөнд орон бж ухуулах хэрэггүй одоохон хаах хэрэгтэй манайхаар мөнгөний урсгал нь явдаггүй бол манай юм биш болсон гэсэн үг

Nehiit
Nehiit

Oyutolgoi bol ih hurliin 76 n gishuudiig tuhain uydee say dolloroor avilgadaj bj zuvshuuruulsen uuruur helvel huuli bus uul uurhai yum shuu ene uurhai ene kompanid mongol ulsiin ashig sonirhol ard tumnii eruul mend bol tui ch hamaaguiee afrikiig nus nulimstai bolood odoo Mongoliin zalgih gesen mangasuud l baihgui yu uund har ami huvia hicheesen tuhai uyiin MAN AN buyu manan elbegdorj miye enhbold nar tsaazluulah yltai uheeruud tur ergej tsust huvisgal garval uund holbootoi buh hun ger buliin hamtaar buuduulna

Зочин
Зочин

рио тинто сөнөх л ёстой,яах гэж Монголд оровдоо гэж бодтол нь сөнөөх

Зочин
Зочин

ОТ-н Монгол Улсад өгдөг татвараас. Харийн оронд хар ажил хийж байгаа Монголчууд. ОТ-гоос илүү их доллар Монгол Улсад оруулж ирдэг юм байна лээ. Дэлхийд томд тооцогдох үйлдвэр гэхэд арай л аймаар юм аа.

Зочинzochinзоzochinчин
Зочинzochinзоzochinчин

Madagkasgar uls rio tintoog eh ornoosoo huuchihsun.huuguud 5.6 jil bolj bna

Зочин
Зочин

Рио Тинто Монгол улсын баялагыг цөлмөж өрөнд оруулснаас өөр Монгол улсад ямар хөрөнгө оруулалт хийсэн юм бэ.Монголын төрд толгой нь ажилладаг хүмүүс ажилладаг байсан бол аль хэдийн тэдний үйл ажиллагааг зогсоох байсан.Тэд зогсоож чадахгүй бол байгаль өөрөө зогсоох байлгүй дээ.

Ганаа
Ганаа

Нэг их удахгүй өмнийн говь усгүй болж амьд амьтан амьдрах боломжгүй болоход тун ойрхон байна шүү!!!!!!!!!!

Зочин
Зочин

Оюутолгойд боол болж ажиллаж бгаа их зантай гуйлагчид монголын эрх ашгийн төлөө дуугараач чадахгүйлдээ амиа хичээсэн өлөн хамраа сөхсөн гөлөгнүүд

Зочин
Зочин

Энэ уурхай анхнаасаа Төр засгийг худалдаж авч хахуулиар ажиллаж эхлэсэн уурхай

Аригаа
Аригаа

Ийм л байна уул уурхайн магнат Рио тинто ингэж байгаа одоо ураны Арева уран олборлоод эхлэвэл Гүний усаараа бохирдсон хүчилтэй цацрагаар Монгол үндэстэн сүйрнэ ..

Зочин
Зочин

riotindoo gej dawarsan hulgaichuud bna bvvr daam pizdaa ymaa

Зочин
Зочин

Oyu tolgoin gereeg tuhain uyiin ih hurling gishuuded 1say dollar ugj avilgaar ehluulsen geree sh de.avsan humuus ni uhaantai tsarailaad goy goy yum yariad yavj bga sh de.

Зочин
Зочин

Газрын гүний ус гэж хэзээч нөхөж төлжидгүй гэж дуулж байсан үүн дээрээ анхаармаах юм гүний усгүй болвол байгаль мөхнө дөө өмннөговьчууд үүн дээрээ анхаармаар

Зочин
Зочин

Усгүй тал нутаг хөндий хоосон нүх өр үлдээсэн хөрөнгө оруулалт хэн ашигтай байхюм болоо. Хэдэн сайд дарга нарын карманд орсон байлгүй

Зочин
Зочин

Битүү усанд автаад харагдаасай. Монголын баялаг Монголдоо л үлдэнэ биз

Холбоотой мэдээ

Back to top button