Нийгмийн

Үсээ засуулбал өнгө зүс сайжирна

БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2024.02.15 / ПҮРЭВ ГАРАГ ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.00-18.13
  • Суудал: Уул

Аргын тооллын 2 сарын 15, Бархасбадь гараг. Билгийн тооллын 6, Гоё хүүхэн одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:00-18:13. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна. Дашням өдөр

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button