Нийгмийн

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан нохой өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 7

2024.02.16 / БААСАН ГАРАГ ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.58-18.15
  • Суудал: Мод

Аргын тооллын 2 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 7, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:58-18:15. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button