Хөвсгөл нуурын "Мөсний баяр" болох хэсгийн мөсний зузаан 135 см байна

Энэ өвөл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ойрын хэдэн жил тохиогоогүй хүйтэн өвөл болсон ч гол нуурын мөсний зузаан олон жилийн дундажаас нимгэн байгаа. Тиймээс холбогдох байгууллагуудаас мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр байна.
Хөвсгөл нуурын зарим хэсгийн мөсний зузааны хэмжилтийн мэдээгээр Хүй толгойн зүүн урд буюу Мөсний баяр болох талбай орчимд 135 см, Тойлогтын үзүүр орчимд 100 см, Сомоо хад /Хүслийн хад/ 100 см хэмжээтэй байна.
Харин Доод модот булан, Мэргэний тушаа 95 см дундаж зузаантай байна. Эдгээр үзүүлэлт нь олон жилийн дунджаас нимгэн байгаа бөгөөд олон цэгүүдэд хар болон цагаан хил үүсчээ.
Иймээс ард иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчиж өөрсдийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа Хөвсгөл Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөсний баяр ч гэх шиг эргүү м�##�ууд баярлах ш�##�тгаа олж ядаждэ, үхэр м�##�нууд мөсөн дээр очоод хэсэг хуйларч гүйлдэнэ биз бас тэгээд нэг бөөрөнкий чулуу гаргаад үнсэлдэнэ ооркууд