Нийгэм мэдээ

Дундговь-Өмнөговь чиглэлд зам мөстөж, өнгөрсөн шөнө 4 хүн нас баржээ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд өнгөрсөн шөнө /2024.02.15/ зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирчээ.

Энэ чиглэлийн замд нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэгт аюултай нөхцөл үүссэн байна. Замын зорчих хэсгийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар техник хэрэгсэл хүн хүч ажиллаж буй ч цаг хугацаа их шаардаж байгаа тул  Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран, машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан эхлүүлжээ.

Мөн тус чиглэлийн замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэв.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж улмаар ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өмнө хязгаарын бичээч
Өмнө хязгаарын бичээч
2 сар 16, 2024 15:07

Хөөе, нөгөө бүлт бүлт үсэрдэг Бүддорж с......ч хаачив?!
Мэрэгжлийн нэрийг хайрлаад бүтэн бичсэнгүй, үнэнээ хэлэхэд тэрнийг тийм мэрэгжилтэй гэхэд өмнөөс нь нүүр х�##�уу оргиод бөйхиймөө ! кх кх кх

Зочин
Зочин
2 сар 16, 2024 16:38

Цэвэрлээд ч нэмэргүй доорхноо шуурч мөсдөнө!!!!!!!!!Хамгтйн аюулгүй нь хол замд чух�##� амь насны асууд�##� биш бол явахгүй байх хэрэгтэй!!!!!!!!!!!!!Амвнаас илүү үгэтэй юм гэж байхгүй!!!!!!!!!!

zochin
zochin
2 сар 17, 2024 00:42

Ugnaasaa ene ajilgui gundgovi.n darga nariig solih heregtei shuudee

Холбоотой мэдээ

Back to top button