Нийгмийн
"Харанга" малчдад зориулж, тоглолт хийхээр санаачилсан ч UB Palace-ийн захиалга дүүрчээ

Цаг агаарын онцгой нөхцөл байдлаас үүдэн малчдын амьжиргаанд хүндрэл учраад байна.
Энэ үес Засгийн газар төдийгүй хувь иргэд ч хөдөө орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж буй.
Тэгвэл, "Харанга" хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат малчдад зориулсан хандивын тоглолт хийхээр санаачилж байна. "Харанга" хамтлаг тоглолтын орлогоор малчдад өвс, тэжээл тэргүүтэй шаардлагатай тусламж хүргэнэ.
Харин ойрын хугацаанд UB Palace нэг сарын турш тоглолтын захиалгатай байгаа аж. Иймд тоглолтын зохион байгуулалтын тухайд судлах, бодох шаардлага үүсээд байгаа юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ ИНГЭЖ ЗУД ТУРХАН ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСНЭЭР ДАЛИМДУУДЖ БАЙ ЗА НЭЭГ ИХ ТУСЛАМЖ ӨГӨХ ГЭСЭН СЭТГЭЛ МЭТ ХАРАГДАХ БОЛОВЧ ЭНЭ БОЛ ХУДЛАА ШҮҮ ХАРАНГИЙН ӨВГӨЧҮҮЛ ОДОО АМРААЧ ТАЙЗАН ДЭЭРЭЭ САЛГА ШААЧИХААД Л ЯВААД БАЙХ ЮМ БОЛЬ ОДОО
Аливаа юманд цаг үе, хугацаа гэж бдаг аа. Одоо хөгшин хүмүүсийн тархи толгой эргэж, даралт нь ихсэж, зүрх нь салганана, хэцүү шүү. Биеэ бодох хэрэгтэй
Онлайнаар явуулаач. Хандивын мөнгөө онлайнаар хийе
Зөвөө зөв. Өөр олон тайзууд байгаа биздээ.