Нийгэм мэдээ

Цахим орчинд "Луу жилийн анхны зодоон" хэмээн тархсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 35, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 162, сураггүй алга болсон хүн 50, шүүхээс даалгасан хүн 157, зөрчил үйлдсэн 70 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.   

Илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал:

Нийгмийн сүлжээнд сар шинийн баяраар "Луу жилийн анхны зодоон" гэх утга бүхий бичлэг цацагдсан. Тухайн хэргийг тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б”, “Д” нар нь 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ “Эгнээ байраа буруу эзэлсэн” гэх шалтгааны улмаас маргалджээ.

Улмаар бусдын биед халдаж, олон нийтийн газарт олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах саналтайгаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүх ядуусын хэргийг дор нь шийдвэрлэж байна шүү.Улс орныг тонон дээрэмдсэн цагаан захтан хулгайч нарынхаа хэргийг энэ мэтчилэн хурдтайгаар шийдэж ялыг нь оногдуулаач шүүгч нараа.

Зочин
Зочин

Прүсс унасан гаруудын ямаан омогтойг яанаа

Зочин
Зочин

Тэр үзэгч олныг бас хамтад нь шийтгэ. Гладиаторуудын тулаан үзэж байгаа Калигула байгаа биш.

зочин
зочин

Гудамжинд болсон ардын зодооны хэргийг дорно л шийдээд ялыг нь өгчдөг, улсын өмч хөрөнгийг хулгайлж, луйвардаж идсэн төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг болохоор таг чиг шүү. Энэ шударга ёс мөн үү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Дүрмээрээ явдаггүй эргүүд их байна даа гай тарьсан юмнууд нэг муу сэг уначихаад их томоо том

төмөрөө
төмөрөө

энүүншигээ олон тэр бумын хэрэгээ шийдээсээ олон сангаас хулгай хийсэн эргэн төлөөгүй нөхөдөө

Зочин
Зочин

Tehnikiin devshil gdgni zver face.r yvj bsan ymiig l olood bdag chaasssnn!!haha

Зочин
Зочин

Enehuu tulaaniig haanaas sonirhoj boloh uu haha

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын

2сарын 10 нд Луу жил эхэлдэг баймаар.

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын

2сарын 10 нд Луу жил эхэлдэг биздээ.

Зоjjчин
Зоjjчин

Prius unasan ulunguud

Иргэн
Иргэн

Албан тушаал. Бүлэглэл. Хулгай Хуйвалдааны хураагдсан гэмт хэргүүдээ шийдэж журамлаж шийдээчээ.

Холбоотой мэдээ

Back to top button