Нийгэм мэдээСПОРТУлс төрийн мэдээ
ХЗДХЯ-наас М.Бадарчийг шүүх арбитрын хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа

М.Бадарчид холбогдох спортын арбитрын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч нэгдүгээр сард болсон. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 21 буюу маргааш товлон тогтоосон юи.
Тэгвэл ХЗДХЯ-наас М.Бадарчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тус арбитрын хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломжийг хангах хүсэлт явуулжээ.
Улсын наадамд түрүүлсэн М.Бадарчаас S1 төрлийн допинг илэрсэн. Харин тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, барилдах эрхээ сэргээлгэхээр спортын арбитрт хандсан байдаг.
“Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр” нь ТББ-ын статустай. М.Бадарч анх хандахдаа шинжилгээний хариутай маргаагүй. Шинжилгээ авахад оролцсон АТГ, ТЕГ-ын ажилтнууд нь мэргэжлийн сургалтад суугаагүй гэсэн үндэслэл тавьсан. Харин урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр үүнийгээ өөрчилж, "Шээс сольсон" хэмээн маргаж эхэлсэн юм.
М.ТЭНГИС
Энэ агуулгаарх өмнөх контент:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СЭРГЭЭШ ЦУСАЛЖ НААДАМЧИН ОЛНЫГ ТӨР ЗАСГАА ХУЛХИДЧИХААД ЯЛАА ҮҮРЧ ЧАДДАГГҮЙ ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИН
Миний монголын наадмыг ЭМЭЭР авчихаад ард түмнийхээ итгэл үнэмшил дээр тоглоно гэвэл чамайг монголчууд хүлээж авахгүй . Зүгээр л зайл .монгол түмэнд хүчтэн олон байгаа . Чамаар огт дутахгүй .
Тиймээ мөнгөнөөс болж монголчуудаа хулхидах хэрэггүй . Допингтой бөх хараад наадамддаг цаг дуусгавар болсон . Допинг хэрэглэсэн бол та хэнч биш монгол ч биш . Зүгээр ЭД МӨНГӨ ЦОЛ ЗЭРГЭМД шунасан УВАЙГҮЙ үйлдэл . Монголчуудаа хуурах гэсний хэрэггүй
Зүгээр л зайл .
Улсын баяраар түрүүлсэн бөхөд олгодог бай шагналыг 5 саяаар тогтоох хэрэгтэй. Мөн гадаад дотоодын компаниас тухайн бөхөд байр машин мэт өндөр үнэтэй бай шагнал бэлэн мөнгө өгөхийг хуулиар хориглох хэрэгтэй. Өнөөгийн бөхчүүд маш их шуналтай болсон. Мөнгө хөрөнгийн төлөө нүдээ ухаж өнөхөөс буцахгүй болсон. Мөнгө хөрөнгийн төлөө ёс жудгаа уландаа гишгэсэн.
Төрийн наадам үймүүлчихээд гүрийдэг наасс
Допингийн шинжилгээ авдаг байгууллага нь өөрөө сэргээшийг төрлийн бодис хадгалж байсан гээ биедээ Тэрнийг шалгаж нягталж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй юм ТЭР байгууллага чинь хэн нэгний захиалгаар бөхчүүдийг хорлоод байдаг юм бишүү
Допинг хэрэглэсэн нь бол баталгаатай гэж ойлгосон шүү, зүгээр л цаг хожиж байгаа үйлдэл, одоо угаасаа мултрах аргагүй болсон байх аа, энэ шуналын хүүдийд машин тэрэг, байр сууц, бай шагнал өгч хөөрцөглөсөн гарууд хөөрхөн шатаад дууслаа гэж, хөөрхийс
Допинг идчихээд яагаад арбитр гээд яваа новш вэ авсан юмаа өгөх нь хэцүү байгаамбайхдаа арзайжхаад хөгийн бөхөнцөр
Зочин