Аварга заанаас чанга чимээ гаргадаг бяцхан загас

Амьтны ертөнцөд бие жижиг ч бэлчээр нь том гэх үг зохицох олон төрөл зүйлийн организм байдаг. Тухайлбал шоргоолж өөрийнхөө биеийн жингээс 10-аас 50 дахин хүнд зүйлийг өргөж чаддаг, харин бөөс өөрийн биеийн уртийг 40-өөс 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх өндөр хариадаг билээ.
Тэгвэл эрдэмтэд шинэ судалгаагаар нэг см гаруй урттай загас заанаас чанга чимээ гаргаж чаддаг болохыг илрүүлсэн байна. “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд даваа гарагт /2024.02.26/ нийтлэгдсэн судалгаа данионелла церебрум нэртэй загасыг 140 децибел давсан чимээ гаргаж чаддагийг илрүүлжээ.

Судалгааг ахалж бичсэн Германы Сенкенбергийн байгалийн түүхийн музейн ихтиологич Ральф Бритц “Онгоц хөөрч байхыг 100 метрийн цаанаас сонсож байгаатай ижил хэмжээний чанга чимээ. Жижиг биетэй амьтан ийм чанга чимээ гаргах нь ховор үзэгдэл” гэсэн байна.
Том биетэй амьтанд жижиг биетэй амьтадтай харьцуулахад илүү чанга дуу гаргадаг. Тухайлбал заан хошуугаараа 125 децибел хүртэл чанга чимээ ялгаруулж чаддаг юм.
Гэвч зарим тохиолдолд маш жижиг биетэй амьтад аварга биетэй амьтдаас чанга чимээ гаргах нь бий. Тодруулбал альфейдэ нэртэй сам хорхой сарвуугаа ашиглан 250 децибел хүртэл чимээ гаргаж чаддаг байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.