Нийгэм мэдээ

Малчдад уураг тэжээл хандивлана гэх зар тавьж, ₮200 саяыг залилжээ

2024 оны хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт малын өвс тэжээл худалдан авах зорилгоор бусдад их хэмжээний мөнгө залилуулсан гэх иргэдийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад "А" гэгч цахим орчимд хуурамч хаяг нээж, "Монгол улсад зудын бодит эрсдэл бий болж хаваржилт хүндэрч байгаа энэ үед малчдад 300 сая төгрөгийн уураг тэжээл хандивлаж, 3000 малчны зээлийн хүү, төлөлтийг 8 сараар хойшлуулав" гэх хуурамч зар мэдээллийг байршуулан иргэдээс 200 гаруй сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдлийг тогтоожээ.

Уг хэрэгт одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна. Иргэд энэ төрлийн залилан удаа дараа бүртгэгдэж байгаа учраас иргэд малчдыг аливаа мэдээлэлд хянуур болгоомжтой хандаж, хэрсүү байхыг анхааруулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Арай ч дээ. Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор гэж энэ дээ. Олоод газар дээр нь буудчих

Зочин
Зочин

Ийм хүн биш хулгайчийг удам судар,овог нэртэй нь нүүрий нь ил гаргаж тавих хэрэгтэй....

Зочин
Зочин

МУУСАЙН ЗАЛИЛАНГУУДЫГ ХУУЛЬ ЗҮЙЛ АНГИЙГ НЬ ЧАНГАЛЖ ШОРОНД НЬ ХАТААВАЛ ТААРНА

Зочин
Зочин

Овог нэрийг нь царай төрхийг нь ил болгож байж наад хүн чинь ахиж хулгай хийж чадахгүй болно. Тэгэж байж нийгэм цэвэрлэгддэг шүү. Нуугаад л байвал хулгай чинь давтан давтан болсоор л байх болвуу даа.

Зочин
Зочин

Монгол хүмүүс ёс жудаг аа хаана хэзээ гээчихсэн юм болоо

kkk
kkk

Ер нь яах гэж хандивт итгэдэг юм бэ угаасаа л луйваршдээ гадаадын бусад оронд ч ялгаагүй ийм залилан хар мянгаараашдээ.Төр нь өөрөө оролцсон залилан хүртэл байдагшдээ.АЛЬ ДЭЭР ҮЕИЙН ЦАХИМ ЛУЙВАР МОНГОЛД ОДОО Л ОРЖ ИРЖ БАЙГАА ЮМУУ???????????????????????????????? БИ ХАНДИТ НТРТ УГААСАА ИТГЭДЭГГҮЙ???? БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ЯААЯ ГЭЖ БАЙЖ ЮУН ХАНДИВ ӨГАХ????

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

ЁСТОЙ ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ УНАГА НЬ ШИЫР АЛАГ ГЭДЭГ БОЛЖ БАЫНА ДАА. ДЭЭР СУУЖ БАЙГАА УИХ-Н ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР НЬ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ЮМ ЧИНЬ СУРАХААС ЯАХ БИЛЭЭ ДЭЭ. ХУЛГАЙ ХИЫХИЙГ Ч ОВОО ХУРДАН СУРЧ БАЙНА ДАА ИРЭЭДҮЫ ХОЙЧ ҮЕ МААНЬ. ЭНЭ МАН-ГАРУУДЫГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС УДАХГҮЙ ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС АРЧИГДАХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин

Хохирогчийг биш залилагчийн нэр овог нутаг ус гарал үүсэл зургийг нийтэлж байх хуультай болоё үндсэн хуулиар ялгаварлаж болохгүй ч гэмт хэрэгтэнд энэ заалт үйлчлэхгүй болгоё!!!

Мөнхбат
Мөнхбат

Нүүрсчдээс л дээр юм бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button