Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ

Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаана

Хакүхо М.Даваажаргалын хариуцдаг Мияагино дэвжээний сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийн бөхчүүдээ хүчирхийлсэн хэргийн дараа дэвжээг хаах асуудал яригдах болсон.

“Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

Мияагино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд бямба гарагт /2024.03.09/ мэдэгдсэн байна.

Уг төлөвлөгөөг Исэгахама групп ням гарагт /2024.03.10/ Японы сүмогийн холбоонд танилцуулсан. Сүмогийн холбоо уг саналыг зөвшөөрвөл Мияагино дэвжээний үйл ажиллагаа зарчмын хувьд зогсоно гэж Японы хэвлэлүүд мэдээлээд байсан юм.

Мияагино дэвжээ

Тэгвэл тус холбоо ням гарагийн /2024.03.10/ орой хуралдаж хаврын тэмцээний дараа Мияагино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргав. Эх сурвалжуудын мэдээлснээр сүмочдыг шилжүүлэх дэвжээнүүдийн нэгт Ошима оржээ.

Японы сүмогийн холбоо ирээдүйд Мияагино дэвжээний үйл ажиллагааг дахин эхлүүлэх талаар авч үзэж байгаа аж. Дуулиант хэрэгтэй холбогдсон дэвжээ үйл ажиллагаа нь зогсоод дахин нээгдэж байсан тохиолдол өмнө нь гарсан байдаг.

Тухайлбал 2010 онд Кисэ дэвжээ гэмт бүлэглэлтэй холбогдсон нь тогтоогдсоны дараа Дэваноүми бүлэг 30 гаруй сүмочийг Китаноүми дэвжээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Тус явдлаас хоёр жилийн дараа Кисэ дэвжээ дахин нээгдсэн.

Эх сурвалж: Nikkei, Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
3 сар 11, 2024 09:59

Даваанинж гэх сүг чинь дээрэлхэх дарамтлах тамлах тарчлаах тэгээд бас хулгай хийж муу муухай бузар булайгийн шид нь бүрдсэн болохоор Япончуудын зөв л дөө.Монгол үндэсний бөхчүүл дотор гадаадын нэг тийм ёрын амьтан ороод ирвэл гээд боддоо

Зочин
Зочин
3 сар 11, 2024 20:05

Угаасаа л тийм юм байсан , хойшид ч байх зүйл шүү дээ . Сумогийн холбоо новширч байхгүй юу даа

Холбоотой мэдээ

Back to top button