Нийгэм мэдээ

878.5 сая төгрөгийн НДШ төлөөгүй БНХАУ-ын иргэнийг зургаан саяар торгожээ

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Я-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

БНХАУ-ын иргэн Я нь нэр бүхий компаниудын удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа 878,530,154 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878,530,154 төгрөгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлжээ.

Шүүхээс хэргийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2024 20:36

nohon tolson bna

Холбоотой мэдээ

Back to top button