40 саяын хонгилоор өршөөгдөгсөд

Манайд авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд 40 саяар торгуулаад өнгөрдөг хонгил үүсээд, шүүхийнхэн түүнийг нь ашигладаг болоод удаж байна. Энэ өршөөлийн хонгилоор ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар орчихлоо.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2024.03.13/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 40 саяар торгох ял оноов.
Уг нь улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.
Ерөнхийчлөн дүгнэвэл, З.Энхболд асар сайн хуулийн хамгаалалттай гэдгээрээ бардаж байгаа бол Б.Энх-Амгалан намтайгаа “нэр дэвших мандат авахгүй” гэдэг байдлаар тохироогоо яг таг хийв. З.Энхболдын эхнэр нь шүүхийн фракцтай, өөрөө "улс төрөөс хол явна" гэх амлалт өгчхөж буй хэлбэр.
2021 онд Д.Хаянхярваа авлигын хэрэгт холбогдсон асуудлаараа шүүхээс 40 сая төгрөгөөр торгуулж, өрөөнөөс нь гарсан 210 сая төгрөгөө улсын орлого болгуулаад өнгөрч байв.
Ерөөс шалгагдаж байгаа томчууд 40 саяар торгуулаад л өнгөрдөг өршөөлийн хонгил бүрэн хэрэгжиж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЛБЭГДОРЖ, ЭНХСАЙХАН МЭТИЙН МАНАН-ИЙНХАН
ТАВАН ТОЛГОЙН ОРДЫГ ХУЖАА НАРТ ӨГЧ ЧАДААГҮЙДЭЭ ӨС САНАЖ З.ЭНХБОЛДОД ХИЛС ХЭРЭГ ТОХОХ ГЭЖ МӨН Ч ИХ ОРОДСОНДОО. ЭЦСИЙН ДҮНДЭЭ СОНГУУЛЬТ АЖИЛД НЭР ДЭВШИХИЙГ НЬ ХОРИУЛЖ, 40 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ. ХУСМАА ГОЛСОН ХҮҮХЭД ШИГ ҮҮНДЭЭ САНАА НЬ АМРАХГҮЙ БГАА БОЛОЛТОЙ ӨӨРСДИЙН ХӨЛСНИЙ ХҮҮХЭЛДЭЙ, ШАВХРУУ ДОЛООГЧ П.УРНАА ГЭХ СЭТГҮҮЛЧЭЭР ЭНХБОЛДЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААХ ОРОЛДЛОГО БАЙНГА ХИЙЛГЭХЭЭР ТОХИРОЛЦСОН СУРАГТАЙ !,
З. ЭНХБОЛД, Б. ЭНХ-АМГАЛАН НАР МОНГОЛ ТӨРИЙН ЖИНХЭНЭ ТҮШЭЭД МӨН БОЛ ЯАВЧ ХУДАЛ ХЭЛЖ, ХУЛГАЙ ХИЙЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХГҮЙ. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЧИН ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ НЭР ЦЭВЭР, ГАР ЦЭВЭР МАНЛАЙЛАХ БАЙЛАА. ДААНЧ МАХН-МАН ба АНамынханд ИТГЭЖ БОЛОХ ГАНЦ Ч ХҮН БАЙХГҮЙ НЬ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ ЮМ ДАА.