Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Хуучин хувцсаа шатаахдаа гал алдаж, 2 га газар өртжээ

Хуучин хувцас шатааж байгаад гал алджээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:32 цагт ирсэн. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ИРГЭН танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.