Нийгэм мэдээ

Дарханы замд гулгаа үүсч, зорчих боломжгүй нөхцөл үүсчээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модотын даваа, Баянчандмань сум, Тахилтын даваа орчимд их хэмжээний цасан шуургатай, Баруун хараа-Дарханы хооронд хүчтэй салхи, шуургатай байгаа тул зам дээр хальтаргаа гулгаа үүссэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой сөрөг нөхцөл байдалтай байна.

Цаг агаарын хүндрэлтэй байдлаас үүдэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болж замын зорчих хэсэгт хальтаргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа тул ТА БҮХЭН:

  • Тохиромжтой хурдыг сонгож хөдөлгөөнд оролцох
  • Хоорондын зайг зөв сонгож хөдөлгөөнд оролцох
  • Хөдөлгөөн эхлэх, чиглэл өөрчлөх үйлдэл бүртээ байрлалаа зөв сонгох
  • Хальтаргаатай, аюул бүхий хэсгүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх
  • Цонхны арчуур, цан үлээгүүрийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах
  • Техникийн бүрэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцох
  • Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд бусдад анхааруулга өгөх, аюулгүй байдлаа бүрэн хангаж байхыг анхааруулж байна.

Мөн онцын шаардлагагүй бол тухайн чиглэлийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дулмаа
Дулмаа
3 сар 28, 2024 11:19

Болгоомжтой явахгүй бол..

Холбоотой мэдээ

Back to top button