Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 23 настай эмэгтэй М арваад дансаар хандив авч, залилан хийж байна

Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэн, хүүхдийн зураг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж гуйх үйлдэл удаа дараа давтагдаж байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 23 настай, эмэгтэй М гэгч нь “Мөнхзаяа” нарын нэртэй 5057645379, 5168373373, 5168634655, 5169107297, 5169641639, 5303137844, 5304191028, 5304314938, 5305028505, 5306303978 зэрэг банкны данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт прокурорын байгууллагын байнгын хяналтад хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймэрхүү пиздакуудаас болоод дараа нь очих ёстой тусламж хандив нь хүрэх хүндээ очихгүй бгаа юм. Маш хатуу шийтгэ!!! . Бусдад нь сургамж болог!!!

Зочин
Зочин

Бурхан минь хүний зовлонгоор мөнгө олох тийм сайхан юм байхдаа. Хариу нь маш хүнд ирэх байхдаа

Зочин
Зочин

fb eer duuren mungu zeelne gesen liovarchid bgaazdee post comment bolgonii door bndag. tooj arga hemjee awcb bga yum negch alga ulam ih bolsoor bn. ted nar bugd luivarchid

Jariga.mn
Jariga.mn

Наад Бизнесээ таслан Зогс оо!.Хүний Зовлон дээр тоглолт хийгчдийн өөгшүүлэх хэрэггүй.Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба ажилаа хий

Зочин
Зочин

Ugaasa iim handiv hsn utgatai post zunduul bdg sh de ur huuhdeer dalimduulsan yadarssn uvchtei geh metin ????????

Зочин
Зочин

Залилангийн зүйл ангийн ялын бодлого муу байна залилангуудыг чанга дэглэмдэй хорих ангид олон жилээр явуулах хэрэгтэй

Чимгээ
Чимгээ

Хандив тусламжаа өгөхөөсөө өмнө тухайн хүмүүсээ сайн судалж бай л даа ~ үнэн худал аль нь болохыг нь сайн судалж бай

Зочин
Зочин

Бузрууд юмаа.

Зочин
Зочин

Buzar uildel khiikh sanaa khaanaas ni gardag bna

Холбоотой мэдээ

Back to top button