ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

IHC токений хэрэг царцаж, луйвар нь дарагдав

Өнгөрсөн 2021 онд болсон томоохон үйл явдлуудын нэг нь Монголын крипто зах зээлд их хэмжээний мөнгө эргэлдсэн явдал байв. Түүний томоохон төлөөлөл нь IHC токен байсан бөгөөд анхдагч зах зээл дээрээс 30 тэрбум төгрөг босгож, хоёрдогч зах зээлд үнэ нь их хэмжээгээр өссөн юм. Тухайлбал, анхдагч арилжаанд 0.3 төгрөгөөр гарч байсан бол хоёрдогч зах зээлд үнэ хөөсөрч, 7.9 төгрөг хүрсэн байдаг. Ердөө IEO нээгдэн дотоодын дөрвөн биржээр зэрэг койноо зах зээлд гаргасан бөгөөд 100 тэрбум ширхэг “IHC” токенийг 30 секундийн дотор зах зээлээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв.

Гэвч уг ажиллагаа анхнаасаа луйврын шинжтэй байсан бөгөөд хуулийн зохицуулалтгүй үед иргэдийг залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгах болсон юм. Гэвч одоо тус токены луйврын хэрэг намжиж, хэн ч үүнийг хөндөхгүй орхижээ. Тэг IHC токеныг коммюнити болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг болон комедиан Б.Идэр-Од нарын хамтрал одоо хаана юу хийж байна вэ?

Б.Мөнхжин: Түүний хэрэгтэй нь холбогдуулан шүүхээс цагдан хорьж, хилийн хориг тогтоож байв. Үүний дагаагаар тэрбээр сагсны багийн ивээн тэтгэгч болж, тэмцээнүүдээр үзэгдэх болсон.

Б.Идэр-Од: Өнгөрсөн 2023 онд Эрүүгийн цагдаагийн албанаас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполын "Хөх булан"-д эрэн сурвалжлуулах хүсэлт өгч байв. Тэрбээр Австрали улсад сурахаар явсан бөгөөд албадан ирүүлэх хүртэл захирамж гаргаж байв. Гэсэн ч энэ нь зөвхөн бичиж, албан байдлаар дуудах үйлдэл л болж үлдсэн байдаг.

Б.Эрхэмбаяр: Хэргийн шалгалт эд өрнөж буй үед буюу 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр тэрбээр зуурдаар амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Ингэхдээ, машиндаа угаартаж нас барсан байдаг. Үүнийг койнтой холбоотой санаатай аллага байх боломжтой гэж иргэд харддаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2024 07:52

Боловсон луйварчин үнэтэй сургуулиар бэлддэг болчихсон цаг даа шүү дэээ.....

..

Зочин
Зочин
4 сар 2, 2024 09:22

Бас луйварчин хулгайч шүү дээ мөнхжин билүү том том юм яриад загнаад байдаг тээн кккк

Зочин
Зочин
4 сар 2, 2024 10:12

Хүн нэрээ тогос өдөө гэж. Одоо нэгэнт муу нэртэй болсон ийм хүмүүст хүн итгэхгүй шд цаашдаа. Чимээгүйхэн мөрөөрөө амьдарна биз.

Зочин
Зочин
4 сар 2, 2024 10:17

Ugaasaa zokhitsuulalt baikhgyi um chin' oilgomjtoi shyy dee. Bodlogo barij bgaa zakh zeeliin zokhitsuulagch baiguullaga, khuuli bolovsruulj batluuldag Ikh khurliin l buruu sh dee. Iim zyil urnuud baikhad arga khemjee avch shuud khuuli muuli batalj cgaddaggyi um gekhed tyr ch boltugai zogsooj khorigloj bgd zokhitsuulaltaa khiij avakh bsan shyy dee.

Зочин
Зочин
4 сар 2, 2024 10:46

Мундаг з�##�уучууд шүү

zochin
zochin
4 сар 2, 2024 15:04

Оюунгэрэл авгай сонгуульд нэр дэвшихээсээ өмнө луйварчин хүүхдээ авчирч иргэдийг хохиролгүй болгоорой. Америк ярьж гхнаас санхүүждэг бузрууд...

Зочин
Зочин
4 сар 5, 2024 00:49

Хүмүүсийн мөнгийг буцааж өгөөчээ

Холбоотой мэдээ

Back to top button