Б.Жаргалмаа ханш нээх өдөр Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэж байгаад талархав

Засгийн газраас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавив.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уг асуудлыг тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнөхөн хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Ж.Сүхбаатар асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа авилга хээл хахуулийн асуудал болон байгалийн баялгийн ашиглалтын талаарх хяналт, шалгалтын ажлуудын үр дүн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, мөн байгалийн баялгийг ашиглахад ямар хугацаа заадаг, Үндэсний баялгийн санд төлвөрүүлэх хөрөнгийн хэмжээг хэрхэн тооцсон, сангуудын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг төсөлд яаж тусгасан талаар асуулаа.
Тэрбээр энэ үеэр, "Өнөөдөр дөрөвдүгээр 01-ний өдөр. Ханш нээх энэ билэгт сайн өдөр Баялгийн сангийн тухай хууль орж ирж байгаад талархал илэрхийлье. Энэ олон нийтийн хүсэн хүлээсэн хууль мөн үү гэвэл мөн. Олон нийт нэгэнт Монгол Улс газрын доорх энэ их эрдэс баялагаа ард түмэндээ тэгш хуваарилахыг хүсэж байгаа. Бид бас Монгол Улсын эзэн нь учраас энэ сангаас, энэ их ашигт малтмалаас хүртэх ёстой гэдэг энэ зүйлийг байнга биднээс нэхэж байдаг.
Тиймээс энэ хууль хэлэлцэгдэх гэж байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ засгийн газар авилгал хээл хахуультай тэмцсэн бараг л сүүлчийн засгийн газар байх болов уу гэж хэллээ. Би анхдагч нь байгаасай гэж хүсэж байна. Үндсэн хуулиндаа бид өөрчлөлт оруулаад олон намын тогтолцоотой парламентыг бий болгох үндсэн хуулиа баталсан байгаа. Энэ олон намын тогтолцоо бүгд энэ нийгмийн авилга хээл хахуультай тэмцсэн хамтарсан парламент, засгийн газар байгаасай гэж хүсэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
чааваа�####�а энэ авгай хууль уншаад ойлгох уу
Мэдээж ойлгохгүй, зүгээр л МАН-д сууд�##� хэрэгтэй
Эрүүл биз дээ
За яахав дээ. Тархины хэмжээндээ л ярьна шдээ
Ee huurhii
Zygeer l nevrtyylegchee khiij bsan bol ner khyndteigee baikh bsan um sh dee uul n'. Nuguu teneg khynii duugyi n' tsetsen kharagddag gdg ynen shyy.
ХАНШ НЭЭХ ГЭЭГ НЬ ХЯТАДЫН ЗАНШИЛАА ЖАРГАЛМАА. ТА СЭТГҮҮЛЧ ХҮН БАЙНАДАА ЭРХ БИШ ҮҮНИЙГ МЭДМЭЭРСЭНДЭЭ. ЕРӨНХИЙ МЭДЛЭГЭЭР МАРУУХАН Л ЮМДААЧААВААС.
Багахан шиг дАлжигасан нь дээр шүү.
Энэ авгай УИХ-д юу хийдгийг бол!
Жарг�##�маа тэнэгээ гайхуулаад байгаам байхдаа!
Сэжгийн хүүхэн бэ?
ЖАРГАЛ ЭМГЭН НАХИХ ЮМ УУ? ЧИ ӨӨРӨӨ БОЛЬЧИХОО САЙН ДУРААРАА ИНГЭСЭН НЬ ДЭЭР ШҮҮ
Ene odoo uye uye bj bgaad erguu yum yarikh yumaa...arkhiig goyo shilen khorgond khiij delguurt zarna geed balairaad l bsan..Emegteichuud okhid khuukhdiin khuchirkhiileld deer gants ug dugarakhgui bj...hereg algaa...erguutej bgaad buulaadaa...songolt tanii gart bgaa shuu khuukhnuudee
Дээр үед харц гэдэг тэнэг нэвтрүүлэгт хөтлөгч хийдэг байж билээ.