Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д парламентын сонгууль явагдаж байна

Өнөө өглөө /2024.04.09/ Өмнөд Солонгост Үндэсний Ассамблей буюу парламентын гишүүдийг сонгох санал хураалт эхэллээ. Энэ сонгууль нь тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын захиргааг шалгасан санал хураалт болно.

Сонгуулиас өмнө Юн Сок Ёлын Ард түмний хүч нам цөөнх буюу 114 суудал эзэмшдэг байсан юм. Харин гол сөрөг хүчин болох Ардчилсан нам 156 суудалтай байжээ.

Хэрвээ Юн Сок Ёлын нам ялалт байгуулж чадвал түүнд хэрэгжүүлэхийг хүссэн бодлогоо явуулахад хялбар болно. Санал хураалт Солонгосын цагаар 06:00-18:00 цагийн хооронд улс даяар байршуулсан 14,259 санал хураах байранд явагдах юм.

БНСУ-д санал өгөх боломжтой 44.28 сая хүн бий. Өнгөрсөн баасан гарагт /2024.04.07/ тус сонгуулийн урьдчилсан санал хураалт явагдсан. Энэ жилийн сонгуульд олон нийтийн сонирхол өндөр байгаа аж.

Тухайлбал баасан гарагт эхлэн, хоёр өдрийн турш явагдсан урьдчилсан санал хураалтад ирц 31.28 хувь хүрсэн байна. БНСУ 2014 онд урьдчилсан санал хураалтын системийг нэвтрүүлснээс хойш үзэгдсэн хамгийн өндөр ирц юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 11, 2024 04:41

Niceee

Холбоотой мэдээ

Back to top button