Парисын олимпод анхны удаа алтан медальтнуудад мөнгөн шагнал өгнө

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо энэ оны Парисын олимпод анхны удаа мөнгө шагнал гардуулна гэдгийг мэдэгджээ. Тус холбоо хөнгөн атлетикийн 48 төрөлд алтан медаль авсан тамирчин болгонд 50 мянган ам.долларын шагнал өгөхөөр 2.4 сая ам.долларын санхүүжилт босгосон байна.
Ингэснээр тус холбоо олимпын медальтанд мөнгөн шагнал өгдөг анхны спортын удирдах байгууллага болох юм. Энэ удаагийн олимпод зөвхөн алтан медальтанд мөнгөн шагнал өгнө.
Харин 2028 оны Лос-Анжелес хотноо болох зуны олимпод хөнгөн атлетикийн төрөлд медаль авсан бүх тамирчдад мөнгөн шагнал олгох болжээ. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны дарга Лорд Көү энэхүү шийдвэрийг чухал үйл явдал гэсэн байна.
Тэрбээр “Олимпын алтан медальтнуудад шагналын мөнгө олгох болсон нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо болон хөнгөн атлетикийн спортын хувьд чухал мөч юм. Энэ шийдвэр нь тамирчдыг урамшуулах хүсэлтэй бидний зорилгыг харуулж буй” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай монголоос жү до �##�т авч магадгүй шүү
Т1
Зиа. Маргаашнаас хөнгөнөөр хичээллэж эхлэе ээ. Парисд монгол гэж хэлээд цагаан хуудсаар очьё. 50 000 хэрэгтэй л байна шүү.
48 torol bgaa guihees gadna olon arga bainaa