СПОРТ

Монгол охин Бүх Японы аваргад хоёр жил дараалан түрүүлэв

Чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотын “Комазава” спортын ордонд боллоо.

Тус тэмцээний охидын 58 кг-д олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубт хичээллэдэг монгол охин Бямбасүрэнгийн Хулан түрүүлжээ. Тав ялж алтан медалийн эзэн болзол хангсан тэрбээр тэмцээний шилдэг тамирчнаар шалгарав. 15 настай Б.Хулан Бүх Японы аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээс гадна шилдэг тамирчны шагналыг хүртжээ.

181 сургууль, клубийн 611 тамирчин өрсөлдсөн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд Б.Хулангийн төрсөн дүү Б.Халиун 54 кг-ын жинд шилдэг наймд шалгасан юм.

Б.Хулан энэ жил дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж ДАШТ, Азийн аваргад оролцсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
A
A

Dasgaljuulagch ni R.Bayaraa.Chuluut buhiin turuljsun surgalttai 73-r surguuliin buhiin angiig tugssun.Olymp surguuliin tamirchin bsan.

Холбоотой мэдээ

Back to top button